“Дохиураар хувийн машинаа, өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд гарсан юм. Уг мэдээллийг цагдаагийн байгууллага шалгахад нэгэн иргэн цагдаагийнх шиг дохиур барьж, энэ оны 6 дугаар сарын 14-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн байжээ. Түүнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар машин жолоодох эрхийг нь хассан байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Дохиур ашиглан, замаа чөлөөлсөн иргэний жолоодох эрхийг хасжээ
- 2026/06/15
- •
- 1 цаг 51 минутын өмнө
- •
- 1 мин уншина


