horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Машин мөргөлдөж, жолооч нь төмөрт хавчуулагджээ

post-img

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Далай” хороолол дунд суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан байна. Энэ ослын дуудлага 6-р сарын 15-ны өдрийн 22:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангид иржээ. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.

0/1000