Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар 1995 онд зарлиг гарган сэргээсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ удаагийн тахилгыг 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж буй энэ үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 127 алба хаагч, 23 автомашин, 8 мотоцикл, 10 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхнийг төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд аюулгүй байдлаа ханган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ТАХИЛГАД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Цаг хугацаа хэмнэх гэж зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдал, замын нөхцөлийг зөв үнэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Хайрханы тахилгын үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас тусгайлан 89470105 дугаарын утсыг ажиллуулж байна.



