horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Сэргээгдэх эрчим хүчний 5 төслийн Бие даасан үйлдвэрлэгчийг аукционоор сонгон шалгарууллаа

post-img

Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүчний 5 төслийн Бие даасан үйлдвэрлэгчийг аукционоор сонгон шалгаруулж байна.

09:00-10:30 цагт: Төсөл-1: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС

11:00-12:30 цагт: Төсөл-2: Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС

13:30-15:00 цагт: Төсөл-3: Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС

15:30-17:00 цагт: Төсөл-4: Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС

17:30-19:00 цагт: Төсөл-5: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт НЦС+ 15 МВт/40 МВт.цаг БХС

  • Анхны аукционы үр дүнд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрийн төслүүд хэрэгжинэ.
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 5 байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдөж байна.
  • Аукционы ялагч нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болно.
  • Аукционд шалгараагүй оролцогчдын дэнчинг ажлын 5 өдрийн дотор буцаан олгоно.
0/1000