АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Францыг 97:79-өөр хожиж, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-д тав дахь жилдээ дараалан түрүүллээ.
АНУ-ын баг тоглолтын эхэнд 14 оноогоор хоцорч байсан ч эргэн ирж, 2024 оны Парисын олимпын шигшээ тоглолтын дүнг дахин давтлаа. Ингэснээр АНУ олимп болон ДАШТ-д сүүлийн 20 жилийн турш ялагдалгүй тоглож байна.
Тоглолтын шилдэг тоглогчоор АНУ-ын ахлагч Брианна Стюарт тодорч, 22 оноо авчээ. Харин Францын шигшээ баг ДАШТ-ий финалд анх удаа шалгарсан ч мөнгөн медаль хүртсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болов.
Франц хоёрдугаар үеийн эхэнд 14 оноогоор тэргүүлж байсан ч АНУ онооны зөрүүг аажмаар ойртуулж, завсарлагааны өмнө Кэйтлин Кларкийн холын зайн шидэлтээр хоёрхон онооны зөрүүтэй болсон байна. Улмаар Кэйли Коппер, Жэки Янг нарын дараалсан гурван онооны шидэлтээр АНУ 58:51-ээр тэргүүлж, тоглолтын төгсгөлд давуу байдлаа улам нэмэгдүүлжээ.
Өмнө нь болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Испани талбайн эзэн Германыг 81:58-аар хожиж, гуравдугаар байр эзэлсэн байна.



