horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Алдагдалтай ажилласан 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгожээ

post-img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Эл хурлаар хамгийн түрүүнд нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг ) хэлэлцэв. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг нийслэлийн Аудитын газар танилцууллаа.

О.Зундуйдорж төлөөлөгч: Алдагдалтай ажилласан, төрийн өмчит 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгодог, 5-12 сая төгрөгийн цалин авдаг нь аудитаар тогтоогдсон байна. Ямар хариуцлага, арга хэмжээ авсан бэ?

Ү.Ганболд: Дээрх байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл албан бичгээр хүргүүлж, сургалт орсон.

ИТХ-ын төлөөлөгч Н.Дөлгөөн: 1-рт, нийслэлийн ИТХ-д зориулж өгсөн зөвлөмж бий. Энд яригдсан асуудал бол нийслэлийн бондтой холбоотой байгаа. Олон нийтийг нээлттэй мэдээллээр хангахыг зөвлөмж болгосон. Яг хэдэн төгрөгийн бонд гаргасан юм бэ? Гарах ёстой бондоо гаргаагүй байгаа юм уу?

2-рт, орон нутгийн өмчит, хязгаарлалттай дүгнэлт авсан нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Хүннү хотын Захирагчийн ажлын алба гээд байгууллагууд байна. Ямар учраас ийм зүгнэлт авав. Ийм дүгнэлтэд хүргэсэн албан хаагчдад ямар хариуцлага тооцож байна вэ?

О.Зундуйдорж төлөөлөгч: Төсвийн хулгай хийдэг нь аудитын дүгнэлтээр гарлаа. бид хооронпоо хэрэлцээд байдаг. Төсөв томроод, хэнэггүй дарга нар чинь хуулийн байгууллагаар шалгуулаад байдаг. Энэ дарга нартаа хариуцлага тооцмоор байна. Татан буулгахыг нь буулгаад, АТГ-т өгөхийг нь өгмөөр байна. Тэгэхгүй бол энэ төр чинь мэргэшсэн хулгайч нараар дүүрлээ ш дээ.

Ч.Батзориг төлөөлөгч: 2025 оны гүйцэтгэлтэй холбоотой нийслэлийг хамгийн муухай харагдуулж байгаа юм нь хөрөнгө оруулалтууд. Үнэндээ 2025 онд бид дэврүүн, маш том амбийцтай төсөв баталсан. Гүйцэтгэл нь түүндээ хүрч чадаагүй. 2026 ны төсөв алдагдахад энэ нь нөлөө үзүүлсэн. Менежерээр чадваргүй, мэргэжийн бус хүн тавьсан. Олон аж ахуйн нэгж бий болгосон. Олон тусдаа вант улс бий болгосон. Нийслэлийг иргэд хамгийн үрэлгэн байгууллагаар тодруулсан. Биднийг замын бродюр сольдог улсууд гээд ойлгочихсон ш дээ.

2026 оноос дүрмийн сантай болсон. Өмнө нь дандаа урсгал зардалдаа шууд зарцуулсан. 2026 онд бид өөрчлөлт хийсэн. Үүрэгжүүлсэн. Авсан мөнгөө нийслэлд буцааж тушаадаг, хариуцлагатай болсон. Гадаадын шинэ төслөөр өөрийнхөө өрөө тасалгааг зассан нэгж, албан тушаалтан байна. Төсвийн шууд захирагч нар тэтгэвэрт гарсан улсууд байдаг. Үүнийг болиорой. Энэ улсууд л төсвийн сахилга батгүй, хариуцлагагүй улсууд байгаа ш дээ.

0/1000