Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасан нь ил болоод буй. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр эксел файл задруулсан гэх эзэд нь хэн байв гэдгийг зарлая. Би өнөөдөр Монголын төрийн хатиг болсон, Монгол төрийн “Түгжилмаа”-нуудыг зарлаж байна. “Гэрт ойрхон сургууль” төслийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар өнгөрсөн 7 хоногт олон нийт
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болоод түүний нөхөд. А.Ариунзаяагийн зөвлөх Батцэцэг гэж бүсгүй бий. Өмнө нь Боловсролын сайд байхдаа би Батцэцэгийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хүртэл тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа надтай, яамныхантайгаа өс зангидсан. Хаа яваа газартаа “Боловсролын яамны бүх мэдээлэл, файл надад байгаа шүү” гэж явдаг эмэгтэй.
Энэ файлыг “Баримттай нотолгоотой файл юм байна” гэж олон нийтэд задалсан, түгээсэн, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун.
Улсын төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль” арга хэмжээг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний задаргаа бол хувийн сургуулийн сул орон зайг ашиглах 2.4 тэрбум төгрөг. Өнөөдрийн задалсан, ард иргэдийн талцуулж байгаа файлд “1 сургуульд 3.5 тэрбум” гэж байгаа.
Монгол Улс тендерийн хуультай. Улсын төсөв батлагдаагүй байхад эксел файлаар улс төр хийж байна. Өнөөдөр гарч ирсэн эксел файл бол ажлын хүснэгтүүд. Энэ бол 5-р сард авсан судалгаа. Энэ олон файлаас ганцхан эксэл файлыг сугалж авч, төрийн хуйвалдаан хийхээр оролдож байгаад би харамсаж байна. Үүнийг санаатай задруулсан гэж би ойлгож байна.
Энэ нөхөд УИХ-д сонгогдсон, 3 дахь жилдээ улсын төсөв баталж байгаа гишүүд. Энэ хүмүүс барьцаалагдсан байна. Энэ хүмүүс явуургүй үйлдлээ зогсоо. Ажлын хүснэгт хэзээ ажлын төлөвлөгөө болдог вэ гэхээр баталж байж, гарын үсэг зурж байж.
Энэ хүмүүсийн хүүхдүүд нь хувийн сургуульд сурдаг юм байна лээ. Энэ гишүүдийн үр хүүхдүүдтэй ардын хүүхдүүд хамт сууж, хичээллэж болохгүй юу? Яагаад “Гэрт ойрхон сургууль”-ийг жадлан эсэргүүцэж байгаа юм бэ? Бид 21 сургуулийг гэрт ойрхон сургууль болгож бэлдсэн. 9800 хүүхэд сурч буй хотхоны бага сургуультай танилцахыг урьж байна.
Үүнийг би миний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна. Мөнгө төгрөгийг нь гаргадаг, троллуудыг нь турхирдаг цөөхөн хэдэн хүн байдаг шүү. Энэ үүнийг мэднэ. Миний нэр төрд халдаж байна. Би нэр төрөө сэргээлгэхээр ЦЕГ, АТГ-т албан бичгээр хүргүүлж байна. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзан, шалгуулъя.
Энэ файлыг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга санаатайгаар задалсан юм биш биз дээ. Эсвэл дарамтанд орсон юм биш биз дээ гэсэн хардлага сэрдлэг олон нийтэд байна. Тийм биш. Энэ бол эксэл файл.
Гэхдээ би ямар нэг төрийн албан хаагчийг золиослохгүй. Хэрвээ хэн нэгнийг золиослох шаардлагатай бол би золиослогдъё. Надтай өнөөдөр хамт ажиллаж байгаа баг бол хувийн сургуулиудын хувьсах зардлыг зогсоосон баг. Үдийн цайг хоол болгосон баг. Би хэн нэгнийг золиослохгүй.
–Энэ төсөв батлагдвал энэ судалгаандаа үндэслээд, та бүхэн мөнгөө хуваарилна биз дээ?
-Тэгнэ ш дээ.
-50 тэрбум нь УИХ-аар батлагдвал та яаж хуваарилах юм бэ?
-Наад сургуулиуд чинь хамтарч ажиллахгүй гэсэн. Бид өөрсдөөс нь асуугаагүй, байр танхимыг нь түрээслэхээр судалгаа хийж байсандаа энэ хувийн сургуулиудаас уучлалт хүсье.
-Энэ файл задраагүй байсан бол энэ сургуулиудыг түрээслэх байсан уу?
-Татгалзсан сургуультай бид хамтарч ажиллаж болохгүй биз дээ.


