horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

144 удаа ой, хээрийн түймэр гараад байна

post-img

Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 14-ний байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 56 суманд 144 удаа ой, хээрийн түймэр гарлаа. Үүний 112 нь хээрийн, 32 нь ойн түймэр байсныг ОБЕГ мэдээлэв.

Хээрийн түймэрт 1 хүн өртөн нас барж, 2 хүн түлэгдэж, 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 4 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөн сүйджээ. Ойн 10.689 га, хээрийн 955.413 га, нийт 966.101 га талбай түймэрт хуйхлагдаж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Ойн тухай хуульд зааснаар түймрийн аюултай үе гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн, агаар хуурай хугацааг хэлдэг. Энэ нь жил бүрийн 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд тохиодог.

Тиймээс ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 10 хүртэл “Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

0/1000