horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

6 намд 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо

post-img

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр (2026.09.14) хуралдаж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоолоо. Үүгээр МАН-д 3.3 тэрбум, АН-д 2.5 тэрбум, ХҮН-д 756 сая, Үндэсний эвсэлд 376 сая, ИЗНН-д 368 сая, Үнэн ба зөв намд 161 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ.

Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрээр олгох санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан байдаг.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог үндэслэн, 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог. Улмаар нам, эвслийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж, төрөөс олгох санхүүжилтийг 2027 оны 5 дугаар сард багтаан эцэслэн тогтоох юм.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 7 нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026.06.22-ны 66 дугаар тогтоолоор ШИНЭ намыг бүртгэлгүйд тооцсон. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.10-д заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоожээ.

0/1000