horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

35 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх намрын чуулганыг нээлээ

post-img

УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүн оролцохоос 87 нь ирэв. Энэ удаагийн намрын чуулганаар 35 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. АН-ын бүлэг “ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруул”, “Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа оруулж ир” гэсэн шаардлага бичсэн хулдаас урдаа байрлуулсан байв.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл өнөөдөр 11:00 цагаас хуралдана. 14:00 цагаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулган хэлэлцэнэ. Эдгээр төслийг Засгийн газар 2026.08.31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

0/1000