Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын чуулганы нээлтэд оролцоод гарч ирэхэд нь сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
-Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй. Сая бол Б.Энхбаяр зохион байгуулсан байх өндөр магадлалтай, цагдаагийн мэдэгдэл энэ тэрийг. Хуучин ХЗДХ-ийн сайд учраас.
Манай энэ 2а-гийн гэж яригдаад байдаг, Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж, ЗГ өнөөдрийн зовлонд унасан ш дээ. Одоо нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт “Би үхэхээр чи үх” гэдэг шиг “А.Ариунзаяа буруутай байна. О.Саранчулуун буруутай юм байна. С.Амарсайханаас болчих шиг боллоо” гэдэг ийм явуургүй улс төрөөр хол явахгүй дээ.
Хамтарсан засаг байгуулагдаад, төслүүд явж байх үед хэдэн хүн сайд болох гээд “АН-д хамаг л гоё сайд нараа өгчхөөд байна” гэдэг асуудал яг үнэндээ үүссэн шүү дээ. ЭЗХЯ-аа өгчихлөө. УУЯ-аа өгчихлөө. ХЗДХЯ-аа өгчихлөө. Хяналтын сайдаа өгчихлөө гээд жижиг сажиг шалтаг гаргаж ирсэн. Дангаараа засаглана гээд явсан. Дангаараа засаглаад “Алтан өргөө” кинон дээр Ёрвоо, Ёмбоо гээд 2 нөхөр хайрцган дотор учиргүй их алт эрдэнэс байна гэж байгаад, нээсэн чинь юу ч байхгүй, усгүй болчихдог. Энэ кинон дээр гардаг шиг л юм боллоо ш дээ, манай энэ нам. 2а-гийн гэж яригдаад байдаг, Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж л ийм юм болсон ш дээ.
Албаар намаа хагалах гэж байгаа юм нэг сайд нь гарч ирээд хоёр бүсгүй рүү дайраад л. Бусдаас алдааг хайх биш өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.
-Энэ жилийн төсөв өндөр байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ерөнхий сайд тооцож байгаад өөрөө оруулж ирж байгаа төсөв. Харахад цалингийн зардал өссөн байна лээ. Сангийн яам инфляц дээр 5% нэмэх боломжтой. Энэ бол Монгол Улсад өнөөдөр байгаа багтаамж. Гэтэл 1 салбарын цалинг 50% нэмсэн. Ингэхээр даалуу түлхэж байгаа юм шиг бусад салбарынхан барьцана. Үүнээс болоод энэ тодотголыг оруулж ирж байгаа. Дахиад 50% нэмэгдвэл 2-3 жилийн дараа дефолтод орох эрсдэлтэй. Айлаар бол орлого олохгүй. Тэгсэн мөртлөө ингээд яваад байхаар банкных нь хадгаламж дуусна.
–Таны ярианаас ЗГ-ыг тогтвортой байлгахыг дэмжинэ. Төсвийг бас дэмжинэ гэж ойлголоо. Зөв үү?
-Манай намын удирдлагууд намын эв нэгдлээ яаж хадгалах юм. АН ийм мэдэгдэл хийчхээд байхад намаа хагалах гэж байгаа юм шиг Амарсайхан сайд руу ийм юм хийж байна.
Одоо энэ цаг үеийн Ерөнхий сайд улс төрдөө манлайлах уу гэдэг нь өөрийнх нь л асуудал. Н.Учралын ЗГ өөрийнхөө цаг хугацаанд өөрийнхөө зүйлийг хийхийг эрмэлзэж байгааг нь би ойлгож байна .Н.Учрал өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болж үлдэнэ. Эс чадвал хананд зургаа өлгүүлсэн түр зуурын л сайд болно. Улс төрийн дүгнэлтийг Н.Учрал сайд өөрөө л хийх ёстой. Өрсөлдөгч байхгүйгээр дэмжигдэж гарч ирсэн шүү дээ.


