horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Долли Партон өөрийн дүр төрхтэй цуглуулгын хүүхэлдэй гаргажээ

post-img

Америкийн кантри хөгжмийн од Dolly Parton өөрийн нэртэй “Dolly Dolls” цуглуулгын эхний гурван хүүхэлдэйг худалдаанд гаргажээ.

Тус цуглуулгыг “Integrity Toys” компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд бүтээсэн бөгөөд Долли Партон 1970-аад онд анх хүүхэлдэй гаргаж байсан уламжлалаа ийнхүү үргэлжлүүлж байна. Хүүхэлдэйнүүдийн хувцас, гоёл нь түүний хувийн хувцасны архив болон “Dolly’s Life of Many Colors Museum”-д дэлгэгдсэн загваруудаас санаа авчээ.

Түүний өвийг тэмдэглэн үлдээх зорилготой уг хүүхэлдэйнүүдийг музейгээс болон музейн цахим хуудсаар худалдан авах боломжтой. Нэг хүүхэлдэй нь 165-185 ам.долларын үнэтэй байна.

0/1000