horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Ж.Дэлгэрсайхан: Татварын орлого буурч байгаа нь эдийн засаг үнэхээр муу байгааг илтгэж байна

post-img

2027 оны төсөвт өгсөн дүгнэлтээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

ТТБЗ-ийн гишүүн Л.Отгонтуяа:

-Урсгал зардлын нийт дүнд байнга давтагдан гардаг цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг зардал өндөр байгаа нь орлого тасарвал зарлагаа танах боломжийг багасгаж байна. 1.5 их наядаар цалингийн зардал нэмэгдэж, 19.5%-ийг эзэлж байна. Манай төр зөвхөн цалин, тэтгэвэр өгдөг төр болчих гээд байна.

Манай хөрөнгө оруулалтын зардал хөгжиж буй орнуудынхаас 2% өндөр байна. Оюутолгойн ноогдол ашгаас 2 их наяд нь улсын төсөвт, 1 их наяд нь хуримтлалын санд орно. Хөрөнгө оруулалтын төслүүдийг УИХ тусгайлан онцгой анхааралтай сонсох шаардлагатай байна. 3 жилээс дээш жил хэрэгжиж буй төсөл нийт төслийн 16%-ийг эзэлж байна.

Тэтгэврийн даатгалын санд хуримтлал нэмэгдэж байгаа ч төсвөөс хамаарах нь улам нэмэгдээд байна. Баялгийн сангийн орлого 5 их наяд төгрөгийн орлого бүрдэнэ гэж тооцсон.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан:

-Төсвийн зардал, төрийн оролцоо асар их нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байна.

2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ энэ оны 5-р сард баталсан. Үүнийг Н.Учралын ЗГ зөрчиж байна гэдэгтэй санал нийлэх үү?

Н.Ууганбаатар: АН-ын бүлгийн өчигдрийн мэдэгдлээс харахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5-тай холбоотой. Миний ярьж байгаа нь 6.1-тэй холбоотой. Суурь тэнцэл хангасан эсэх нь тодорхойгүй. Төсвийн дүрэмд өөрчлөлт оруулна гээд санал гаргачихсан. Батлаагүй дүрмээ хангахгүй байна. Батлаагүй дүрмээ өөрчлөхөөр дахин нэг дүрмийн төсөл өргөн барьсан.

Дагаж орж ирж байгаа хуулиар төсвийн тогтвортой байдлын шаардлагаа байнга өөрчилж байна. Эрсдэлгүй байж гэвэл дүрмээ дагах зарчимтай. Гэвч дүрмээ хэсэгчилсэн байдлаар өөрчилдөг. 2012 оноос хойш хууль, дүрмээ 23 дахь удаагаа өөрчлөх гэж байна.

Ж.Дэлгэрсайхан: Төрийн өмчит компаниудын ноогдол ашгийг төсөвт нэгтгэж байгааг бид зөв гэж үзэж байгаа. Төсвийн нэгдмэл бодлогын хувьд сайн ч орлогын хувьд эрсдэлтэй. Татварын орлого сүүлийн 2 жилд тасарч байна. Татварын орлого буурч байна гэдэг бол суурь эдийн засаг үнэхээр муу байгааг илтгэдэг. Ийм маш эрсдэлтэй үед төсвийн зардлагыг тэлж байгаа нь эрсдэлтэй.

122 улс төсвийн дүрэмтэй. Орлогын, зарлагын, тэнцлийн, тогтвортой байдлын гэсэн 4 дүрэм мөрддөг.

Цалин, тэтгэвэр нэмнэ гэж ЗГ гоё мэссэж өгөөд байгаа. Бодит байдал дээр энэ төсөв иргэдийн амьдралд яаж нөлөөлөх бол. Энэ төсвийг баталбал ирэх 2 сонгуультай жил иргэдэд яаж нөлөөлөх бол?

-Ж.Дэлгэрсайхан: Төсвийн зардал огцом нэмэх, зардал өсгөхөд бид эсрэг байр суурьтай байгаа. Цалин, тэтгэвэр үргэлжлүүлж нэмэх нь бодит байдал дээр инфляцад нөлөөтэй. 2027 оны эхний хагаст инфляц нэмэгдэж, цаашдаа хадгалагдах төлөвтэй. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хуульчлан нэмэх бодлогынхоо үр дүн, үр нөлөөг тооцож үзэх шаардлагатай.

Н.Энхбаяр: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бусад хуультай адил хэлэлцэж батлах хэрэгтэй байна. Энэ чинь бусад хуультай адил хууль шүү дээ.

Н.Энхбаяр: ЗГ-ын өр нэлээн хурдан өсөж ирлээ. 2025 оны эцсээр 35.4 их наяд буюу ДНБ-ий 39.4%-тай тэнцэж байсан. 11.2 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. ЗГ-ын өр жилд 10 их наядаар нэмэгдэж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС үүнд жин дарж байгаа. Гадаад бондын үндсэн өрийн төлбөрт 3.2 их наяд төгрөг төлнө. 2027 онд 5.2 их наяд болж өснө.

0/1000