horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Дэлхийн усан “хадгаламж” багасаж байна

post-img

Дэлхийн цаг уурын байгууллага “Дэлхийн усны нөөцийн төлөв байдал-2025” тайлангаа гаргалаа. Дэлхийн усны мөчлөг улам тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй болж, зарим бүс нутагт ус хомсдож, нөгөө хэсэгт үер нэмэгдэж байгааг уг тайланд онцолжээ. 2025 он сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг болсон байна. Учир нь голуудын 36 хувийнх нь урсац олон жилийн дунджаас бага байжээ. Түүнчлэн сүүлийн 7 жил дараалан хэвийн урссан гол цөөн байна. 1991-2020 онд энэ үзүүлэлт 46 хувь байсан бол одоо 34-38 хувь болж буурчээ.

Дэлхийн хуурай газрын усны нийт нөөц буюу газрын доорх ус, гол, нуур, хөрсний чийг, ургамал, цас, мөсөнд агуулагдах усны хэмжээ 2010-аад оны дунд үеэс тасралтгүй багасаж байна. Манай гарагийн хамгийн их мөсийг агуулдаг бүс нутаг 4 дэх жилдээ дараалан мөсөө алдаж байна. Зөвхөн 2025 онд мөсөн голууд 408 ±132 гигатонн мөс алдсан аж. Энэ нь далайн түвшинг ойролцоогоор 1.1 ±0.4 мм-ээр нэмэгдүүлэх хэмжээний ус юм.

2021–2025 онд бүртгэгдсэн устай холбоотой аюулт, гамшигт үзэгдлийн дор хаяж тал хувь нь Ази, Африкт тохиолдож, эдгээр үзэгдэлтэй холбоотой мэдээлэгдсэн нас баралтын 80 гаруй хувь тус хоёр тивд ногдсон байна.

ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло газрын доорх ус, мөсөн гол, улирлын цасан бүрхүүл зэрэг удаан хугацаанд хуримтлагддаг усны нөөцийг Дэлхийн усан “хадгаламж”-тай зүйрлэж, уг хадгаламж багасаж байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: ЦУОШГ

0/1000