Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ихмухар гэдэг газарт өнөө өглөө 08:00 цагийн үед 35 настай эрэгтэй малчин руу баавгай дайрчээ. Тэр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч, 150-200 метр зайтай байгаа үхэр дээрээ мотоциклоор очсон байна. Тухайн үед тугалыг нь баавгай барьчихсан байсан аж. Баавгай малчныг хараад дайрчээ.
Баавгай түүний толгойн оройд 2-3 удаа хазаж, гарын бугалга, нуруунд хумсаа шигтгэсэн байсан аж. Түүнд Баянгол сумын эмнэлэгт түргэн тусламж үзүүлээд, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэний машинаар хүргэн өгчээ. Одоо түүнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Малчны биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг малчин Дархан-Уул аймгийн Шарынгол сумынх.


