horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг монгол, солонгос хэлээр өгөх боломж бүрдлээ

post-img

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газартай 2026 оны 7 дугаар сард “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоо”-г байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр /2026.10.29/ жолоодох эрхийн дүрмийн шалгалтын цахим программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Үүнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Дашням, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон болон албаны төлөөлөл оролцов.

Монгол Улсын иргэд БНСУ-д монгол хэлээр, БНСУ-ын иргэд Монгол Улсад солонгос хэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалт өгөх нөхцөл бүрдэв.

0/1000