“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:81 чиглэлийн 15-067 автобусны жолооч Д.Эрдэнэтуяа өчигдөр хүний амь аварчээ. Түүнийг нийслэлийн Баянгол дүүргийн 3, 4-р хороололд 10-р сарын 29-ний 20:49 цагт нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг нь шүргэжээ. Уг машины жолооч зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж.
Д.Эрдэнэтуяа автобусаа зогсоон, тухайн машины хаалгыг нээтэл жолооч нь ухаан алдсан байжээ. Тэрээр түргэн тусламж дуудан, уг хүнийг хүлээлгэн өгсөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Жолооныхоо ард ухаан алдсан хүнийг автобусны жолооч аварчээ
- 2026/10/30
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина


