horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Онон-Балжийн бүсэд 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ

post-img

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсэд өнөөдөр (2026.10.30)-ийн байдлаар нийт 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ. Тус захиргаанд 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг бусад бүс нутгаас хүргэж ирсэн байна. Уг баавгайнуудыг түр асарч тэнхрүүлээд, байгальд буцаан тавьсан аж.

Иймд баавгай бүртгэгдсэн байршил, түүний ойр орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчид, ой цэвэрлэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа анхаарууллаа. Хүрэн баавгайтай холбоотой мэдээллийг тус захиргаанд 99777844 дугаарын утсаар мэдээлээрэй.

0/1000