horoscope
horoscope
horoscope
userAngarag

СЭМҮТ-д эмнэлгээс гардаггүй, байнга эмчлүүлдэг 244 хүн байна

post-img

УИХ-ын гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзсан. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой. Гэвч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлдэг 244  хүн байдаг байна. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж байгаа аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас эмчилгээний зардлыг нь санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон.

Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөн олширсоор байгаа аж. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчин, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилдог байна.

0/1000