Өмнөговь аймгийн төв дэх “Даланзадгад дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглолд 12 дугаар сарын 21-ний 06:20 цагт гэмтэл гарчээ. Уг гэмтлийг тус станцын ажилтнууд 12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд засаж, станцын ажиллагааг хэвийн болгов.
Энэ хооронд зарим хэрэглэгчдэд өгөх дулааныг 62-64, буцах температурыг 48-50 градуст, үлдсэн хэрэглэгчдэд өгөх дулааны температурыг 48-50, буцах дулааны температурыг 36-40 градуст барьжээ. Хэрэглэгчдэд нийлүүлэх дулаан хангалттай хэмжээнд хүрээгүй, доголдсон гэсэн үг юм байна. Үүний зэрэгцээ 500-700 кВт цахилгаан үйлдвэрлэн, дотоод хэрэгцээгээ хангасан байна. Өнөөдрийн байдлаар үндсэн тоноглол хэвийн ажиллаж байгаа ч хэрэглэгчдийн дулаан доголдолтой, албан байгууллага, айлуудын дулаан муу байна. 12 дугаар сарын 25 гэхэд дулааныг хэвийн болгохоор ажиллаж байна.