horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

М.Өлзий-Орших, Б.Тулуй нар гадны лигт тоглох нь баттай болоогүй

post-img

Сагсан бөмбөгийн “SG Apes” багийн шилдэг тамирчид болох өнгөрсөн жилийн лигийн үнэ цэнтэй тоглогч М.Өлзий-Орших болон Б.Тулуй нарт гадны лигт тоглох санал иржээ.

Энэ талаар тус багийн ерөнхий менежер Г.Тэнүүнтэй холбогдож тодруулахад “Гадаадын лигт тоглох нь яригдаж байгаа” хэмээн хариулт өглөө.

М.Өлзий-Оршихын хувьд 2023-2024 оны улирлын MVP. Түүний хувьд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд БНХАУ, Японы багуудтай тоглосон.

  Түүнийг лиг эхэлснээс хойш үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн атал өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй байна, MVP зөв хүндээ очсон уу гэх зэргээр үзэгчдийн зүгээс шүүмжилсэн. Хэдий ч тэрээр сүүлийн хоёр тоглолтод хэн гэдгээ үзүүлж, өнгөрсөн жилийн М.Өлзий-Орших эргэн ирсэн гэдгээ харуулав. Ийн “SG Apes” баг чухал хоёр тоглолтод хожил байгуулж, лигийн хүснэгтийн тавдугаарт байрт жагсаж байна.

Харин Б.Тулуйгийн хувьд нас залуу ч өсөх ирээдүйтэй, ур чадвартай гэдгээ харуулж байгаа тамирчин. Тиймдээ ч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад буй. Тэрээр Дархан Юнайтед багийн эсрэг тоглолтод 13 оноо, 3 оновчтой дамжуулалт өгсөн.

Ийн 21 болон 23 настай залуу тамирчид гадны лигт тоглох асуудал баттай болоогүй, яригдаж байгаа аж.

0/1000