2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн 103 тоот утсанд ирсэн дуудлагын дагуу гэртээ төрсөн эх, нярай хоёрт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, дутуу нярайг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллага уруу тээвэрлэх явцад зам тээврийн ноцтой осол гарч, түргэн тусламжийн эмч хүнд гэмтжээ. Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй, эрчээрээ хурдтай орж ирсэн автомашины жолоочоос болж, дутуу нярайг тэвэрч явсан эмч нярайг гэмтэхээс хамгаалан, өөрөө тархины хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бидэнд олдсон мэдээллээр яаралтай түргэн тусламжийн эмч Ц.О-ын гавлын суурь яс хугарсан, хамар нь цөмөрч, шүд нь хугарсан байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүйгээс яаралтай тусламжийн эмч хүнд гэмтжээ
- 2024/12/30
- •
- 12 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина