Шинэ жил, шинэ үе…
2025 онд төрсөн хүүхдүүд бол Бета үеийнхний анхны төлөөлөл. Хүн төрөлхтний түүхэн дэх шинэ эрин үеийг илэрхийлэхийн тулд Грек цагаан толгойн үсгийг ашигласан бөгөөд Альфа үеийнхнээс эхэлсэн нэршлийг дагаж мөрдсөн хэмээн тэмдэглэсэн байна. Технологи нь тэднийг төрөхөд л хурууны үзүүр дээр нь байх бөгөөд тэд хэд хэдэн чухал сорилттой нийгмийг өвлөн авч байна. Эдгээр сорилтууд Gen Beta-г дасан зохицох чадвар, чанар, хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавих хандлагатай болгож төлөвшинө гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байна.
2039 он хүртэл үргэлжлэх Gen Beta нь 2010-2024 он хүртэл үргэлжилсэн Gen Alpha-ын дараагийн үе юм. Үүнээс өмнө 1996-2010 оны Z Gen, 1981-1996 онд төрсөн Y Gen буюу millennials байсан.
Нийгэм судлаач, футурист Марк МакКриндлийн хэлснээр “Бета ген нь дэлхийн хүн амын 16 хувийг эзэлнэ.Шинэ үеийн хүүхдүүд “Нийгмийн томоохон сорилтуудтай тэмцэж буй ертөнцийг өвлөн авах болно” гэж блогтоо бичжээ.
МакКриндл мөн 2035 он гэхэд Бета генүүд дэлхийн хүн амын 16%-ийг бүрдүүлж, хиймэл оюун ухаанаар ажилладаг дэлхийд амьдрах болно гэжээ. “Бета үеийнхэн хиймэл оюун ухаан, автоматжуулалт нь боловсрол, ажлын байрнаас эхлээд эрүүл мэнд, зугаа цэнгэл хүртэл өдөр тутмын амьдралд бүрэн шингэсэн эрин үед амьдрах болно” гэж тэр тайлбарлав. Мөн энэ үеийнхэн ая тухтай байдлын төлөө бус асуудлыг шийдэхийн тулд шинийг санаачилдаг ажил хэрэгч үе юм.