horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Онгоцны ослоор нэг гэр бүлийн 9 гишүүн амь үрэгдэж тэдний нохой асран хамгаалагчгүй үлджээ

post-img

“Чежү эйр” компаний зорчигч тээврийн онгоц осолдож нэг гэр бүлийн есөн хүний амийг авч одсон эмгэнэлт явдлын дараа өмнөд Жооллагийн Ёнгам тосгоныхон гашуудаж байна. Зорчигчдын хамгийн ахмад нь болох 80 настай ноён Б тэрбээр эхнэр хоёр охины хамт есүүлээ 80 насныхаа ойг тэмдэглэх анхны гэр бүлийн аялалдаа явж байжээ.

Энэхүү зүрх шимшрүүлсэн эмгэнэлт явдлын дараа тэдний гэр бүлийн нохой хэзээ ч эргэж ирэхгүй эздээ хүлээсээр байна. Гэр бүлийн таван настай ач охиных нь гар дээр өссөн уг нохой хоосон байшингийн ойролцоо тэнүүчилж яваад олджээ. Нохой тосгоноор уйгагүй тэнүүчилж, хажуугаар өнгөрөх машин бүрийг ажиглан, гэр бүлээ хайж байгаа мэт төв зам уруу шагайж байгаа нь тосгоныхны сэтгэлийг эмзэглүүлсэн байна.

Тосгоны нэгэн иргэн “Зүрх эмтэрч байна. Тэдний байшингийн хажуугаар өнгөрөх эсвэл харах нь тэвчихийн аргагүй юм.”хэмээжээ.

Тосгоны иргэд нохойг гэртээ аваачиж арчлахыг хичээсэн ч буцаад л гэр лүүгээ явчихдаг байна. Амьтан хамгаалах “Care” байгууллагынхан 12 дугаар сарын 31-нд уг нохойг хамгаалалтад авсан байна.

0/1000