Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Машин хүн шиг сэтгэл чадах уу ? гэх асуулт 1950 оны үед гарч байхад Компютерын шинжлэх ухааны “аав” гэгддэг Алан Тюринг “Хэрэв хүмүүст компьютерыг ухаантай гэж итгэтэл ятгаж чадвал компьютер ухаантай болох боломжтой ” гэж хэлж байжээ. Харин өнөөдөр энэ асуултад тийм гэж хариулах түвшинд технологийн салбарын хөгжил тулж ирээд байна. 2000-аад оны эхээр Амазон агуулахын үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор Кива роботоо танилцуулах үед хүний ажлыг робот булаах нь хэмээн айж байсан бол AI буюу хиймэл оюун ухаан одоо л таныг ажлын байраа хадгалж үлдэх эсэхэд хүчтэй нөлөөлж эхэллээ.

Amazon агуулахын Kiva агуулах

“Goldman sachs” банкны тайланд “Хиймэл оюун ухаан (AI) нь 300 сая бүтэн цагийн ажлын байрыг орлож чадна” хэмээн дурджээ.

Энэ бол АНУ, Европ дах ажлын байрны дөрөвний нэгийг орлох буюу дөрвөн хүн тутмын нэг нь AI-д ажлаа булаалгана гэсэн үг юм.

Эдийн засагч Девид Авторын судалгаанд өнөөгийн ажилчдын 60 хувь нь 1940 онд огт байгаагүй мэргэжлээр ажиллаж байгааг дурджээ. Өөрөөрхэлбэл шинэ технологитой холбоотой ажлын байр өмнөхөө залгидаг нь хөдөлмөрийн зах зээлийн бичигдээгүй хууль юм.

Пенсильванийн их сургууль болон OpenAI-ийн эрдэмтэд жилд 80,000 долларын цалинтай зарим боловсролтой цагаан захтнууд ажиллах хүчний автоматжуулалтад хамгийн их өртөж болзошгүйг мөн анхааруулсан байна.

Форбс мөн MIT болон Бостоны их сургуулийн тайланд хиймэл оюун ухаан 2025 он гэхэд хоёр сая үйлдвэрлэлийн ажилчдыг орлох болно” хэмээн бичсэн байна. Тодруулж хэлбэл дэлхийн нийт ажилтай иргэдийн 14 хувь нь робот,техник, хиймэл оюун ухааны дэвшлийн улмаас ажил мэргэжлээ өөрчлөх шаардлагатай болох магадлал өндөр байгаа юм.

Технологийн томоохон компаниуд ч ажлын байраа цомхотгож эхэлсэн байна.

Microsoft

2024 оны нэгдүгээр сард ойролцоогоор 1,900 ажилтныг цомхотгожээ. AI-тай холбоотой өөрчлөлтүүдийн улмаас инженер болон худалдааны багийнхан цомхотголд өртсөн байна.

Google

2024 онд 1000 ажилтныг цомхотгожээ

Amazon

2024 оны эхээр Twitch платформоос 500 гаруй ажилтныг цомхотгожээ. Alexa, AWS зэрэг AI-тай холбоотой хэсгүүдэд бага зэргийн цомхотгол хийсэн

Meta

Reality Labs хэсгээс зарим ажилтныг цомхотгосон

Tesla

14000 мянган ажилтныг цомхотгожээ. Ийнхүү AI-д ажлаа булаалгасан ажилтнуудын тоо энэ жил ч нэмэгдэх төлөвтэй байна.