Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнийг Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.
Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоодын болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ.
Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10,000-50,000 төгрөг байхаар тогтоожээ.