Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Манай улсын барилгачид 2024 онд 37 мянган айлын орон сууц барьж эхэлжээ. Үүний 30.150 буюу 81.5%-ийг нь Улаанбаатар хотод барьж байна. Барьж буй барилга бүрт дулаан, цахилгаан, ус хэрэгтэй. Одоо барилга, байгууламжуудыг дулаанаар хангаж буй 4 станцын хүчин чадал хэдийнэ 60%-иар хэтэрсэн. Бас 3-ынх нь нас “хөгширсөн”.

Цахилгаан дутсан үед ОХУ-аас худалдан авч болдог бол дулааныг тэгэх боломжгүй. Тиймээс өвлийн оргил ачааллын үед ажиллуулах дулааны 9 эх үүсвэр нэмж бий болгохоор нийслэлийн ЗДТГ төлөвлөжээ. Улаанбаатар хотын 9 цэгт тараан байгуулах станцууд жилд ганцхан удаа 1-2 дугаар сард 40-60 хоног ажиллах юм.

Тархмал эх үүсвэрүүдийн ТЭЗҮ-ийг ЭХЯ баталжээ. Үүний 4 нь хий, 2 нь хог хаягдал, 3 нь хатуу түлш түлэх юм. Үүнээс хийн дулааны станцуудыг танилцуулъя.

Эдгээр станцад шингэрүүлсэн байгалийн болон нүүрс-устөрөгчийн хий ашиглахаар төлөвлөжээ. Хийн 4 станц нийлээд, 196.08 Гкал/ц дулаан үйлдвэрлэнэ.

Хийн станц барих 4 байршил

“Их засаг” их сургууль – Хийн түлшний станц, 39.55 Гкал/цаг

“Дүнжингарав” худалдааны төвийн зүүн урд хийн түлшний станц, 72.25 Гкал/цаг,

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшний станц 96.3 Гкал/цаг

Зайсан хийн түлшний станц 24.08 Гкал/цаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дулааны хийн станц барихад зориулж, 60 тэрбум төгрөг төсөвлөж, Эрчим хүчний сайдын багцад тусгасан байна. Үүнээс 20 тэрбумыг нь 2024 оны улсын төсөвт тусгажээ. Станц барих ажлыг 2024 онд эхэлж, 2026 оны 9 дүгээр сард багтаан, улсын комиссоор шалгуулан, ашиглалтад оруулахаар ЭХЯ төлөвлөжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор “УБДС” ТӨХК-ийн харьяа Даралт өргөх 10-р насос станц бий. Үүний хажууд 14 МВт суурилагдсан хүчин чадалтай, 8 зуухтай хийн дулааны станц барина. Энэ станц “Маршал таун”,”Ихтэнгэр”, “Багатэнгэр”-ийн хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулж, оргил ачааллыг хуваалцана.

“Дүнжингарав”-ын замын зүүн урд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор 6 зуухтай, 84 МВт хүчин чадалтай станц барина. Энэ станц оргил ачааллын үед төвлөрсөн дулаан хангамжаас 72.24 Гкал/ц ачааллыг авч, ДЦС-3, Амгалан ДС-ын ачааллаас ойролцоогоор 830 тн ус чөлөөлнө.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн Агропаркийн дэргэд 14 МВт суурилагдсан хүчин чадалтай 2 зуухтай станц барина. Энэ станц Зайсан толгойн өвөрт байрлах хэрэглэгчдийг 24.08 Гкал/цаг дулаанаар хангаж, 190 орчим тонн усыг үндсэн эх үүсвэрээс чөлөөлнө.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их засаг” их сургууль, Зэвсэгт хүчний 128-р ангийн хажууд 46 МВт хүчин чадалтай, 3-4 зуухтай, хийн станц барина. Уг станц цагт 39.55 Гкал дулаан үйлдвэрлэж, ДЦС-3, Амгалан ДС-ын ачааллаас ойролцоогоор 400 тн ус чөлөөлнө.

Шаардлагатай газрын хэмжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хийн станц барихад 5 га (нийт 50.000 м2 ) талбай,

“Дүнжингарав”-т 3.7 га (нийт 35.000 м2 ),

Зайсанд 1.8 га (нийт 18.000 м2 ),

“Их засаг” байршилд 2.5 га (нийт 25.000 м2 ) талбай шаардлагатай гэж ТЭЗҮ-д тусгажээ.

3 сард 38.779 тн нүүрсхүчлийн хий ялгаруулна

Зун 1 ГКал дулааныг 39 тонн усаар хэрэглэгчид дамжуулдаг бол өвөл 16-20 тонн ус шаардагддаг ажээ. Хийн станцууд гадаа 20 хэмийн хүйтэнд 130 хэмийн халуун усаар дулаан дамжуулна. Тэрхүү ус 70 хэм болон буцаж ирэхээр тооцож байна. Ийм дулааныг цаг тутамд 188 тн усаар дамжуулах юм.

Мөн хийн дулааны станцын яндангаас гарах ус нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аж. Тиймээс уг саарал усыг хуримтлуулан, ашиглаж болох юм байна.

Аливаа цахилгаан станц, дулааны станц, уурын болон ус халаах зуухыг ашиглах явцад утааны хийд агуулагдах бодисууд нь стандарт хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Мөн станцаас хаягдах хаягдал усны чанар нь стандарт хэмжээнээс хэтэрвэл тухайн бүс нутгийн усны чанарт муугаар нөлөөлнө. Дуу чимээ нь стандартаас давсан үед хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс ЭХЯ тендер зарлахдаа уурын болон ус халаах зуухнаас ялгарах утааны хийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах зорилго тавьжээ. Үүний тулд хийн түлшээр ажилладаг уурын болон усан халаалтын зуух суурилуулж, технологийн үйл явцыг тасралтгүй хянах, хэмжих хяналтын систем бий болгохыг шаардаж буй аж.

Хийн дулааны станц тасралтгүй 3 сар ажиллахдаа 38.779 тн нүүрсхүчлийн хий ялгаруулна. Үүнийг нүүрстэй харьцуулбал 27.3% бага. Гаднаа хүйтрэх тусам хийн зуухнуудыг нэмж, ажиллуулна. Бүх зуух ажиллаж байхдаа 35.376 тн нүүрсхүчлийн хий ялгаруулна. Энэхүү хийн станцын оронд дулааны станц байгуулж, яг ийм хэмжээний дулаан үйлдвэрлэвэл 31.8%-иар их нүүрсхүчлийн хий ялгаруулах юм.