horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ахмадуудад шаардлагатай үйлчилгээний талаар цогц үнэлгээ хийнэ

post-img

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчлэл энэ сарын 1-нээс хэрэгжиж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад  эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар тусгасан. Тухайлбал, ахмадуудад ямар ямар үйлчилгээ шаардлагатай талаар цогц үнэлгээ хийнэ. Ингэснээр идэвхтэй насжилтыг дэмжих цогц болон асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэллээ.

Ахмадуудад урт хугацааны үйлчилгээ бусад улс орнуудтай харьцуулахад ямар байгааг судална. Энэ чиглэлд өөрчлөлт оруулна. Одоогоор манай улсад ахмадуудад зориулсан 9 төрлийн үйлчилгээ байдаг.

Үүн дээр нэмж 3 төрлийн үйлчилгээг бий болгохоор зорьж байна. Тодруулбал, явуулын болон өдрийн, гэрээр үйлчлэх үйлчилгээ нэвтрүүлнэ. Ахмадуудаа зааглаж байнгын асаргаа шаардлагатай ахмадуудын бодит хэрэгцээг тодорхойлохыг зорьж байгааг онцолжээ.

0/1000