БНСУ-ын Авлигатай тэмцэх газрын дарга Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах захирамжийг биелүүлж чадаагүй ч удаах оролдлогоороо баривчилна гэж мэдэгдлээ.
Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газрын дарга О Дун Вун Үндэсний ассамблейн хууль зүйн хорооны хуралдааны үеэр ард түмнээсээ уучлалт хүсээд ингэж мэдэгджээ. Баасан гарагт Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Юныг баривчлах тушаалыг биелүүлэхийг оролдсон боловч Ерөнхийлөгчийн хамгаалалтын ажилтнуудтай таван цаг гаруй маргалдсаны эцэст буцсан юм.
Авлигатай тэмцэх газар баривчлах тушаалыг биелүүлэхдээ хангалтгүй ажилласан гэх шүүмжлэлийн хариуд тус газрын дарга О Дун Вун “тухайн үед урьдчилан тооцоолоогүй олон асуудал болсон бөгөөд тэрбээр бүрэн хариуцлагаа хүлээж байгаа гэж мэдэгдсэн байна.