horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Говь-Алтай аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар чоно агнахыг зөвшөөрөв

post-img

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг нэгдүгээр сарын 8-с хоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А/05 захирамжийн дагуу энэ шийдвэр гарчээ. Ингэхдээ мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгажээ.


Үүний сацуу ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов

0/1000