Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Шартээг гэдэг газарт өнгөрсөн шөнө суудлын машин онхолдож, 1 хүн дарагдаж нас барлаа. Тус аймгийн Замын цагдаагийн тасаг 1-р сарын 7-ны 21:53 цагт Онцгой байдлын газарт дуудлага өгч, 21 дүгээр ангийн албан хаагчдаар дарагдсан хүний цогцсыг гаргуулжээ.
Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан Г-гийн “Премио” загварын суудлын машин замын хажуу руу онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй машиндаа даруулан, нас барсан байна. Түүний цогцсыг 23:53 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.