Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт орших Ёлын-Аманд мөс цөмөрч, суудлын автомашин суусан осол өчигдөр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 1-р сарын 7-ны 19:33 цагт уг ослын тухай дуудлагыг хүлээн авчээ. Тэднийг газар дээр нь очиход, Даланзадгадаас Хүрмэн сум руу зорчиж явсан “CC1030UA21A-Пикап” загварын, 2 зорчигчтой суудлын машиныг Ёлын-Амны мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч суусан байна. Уг машиныг татан гаргах боломжгүй байсан тул аврагчид тэнд нь үлдээж, 36 болон 47 настай 2 эрэгтэйг өнгөрсөн шөнө 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe