Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
Төрийн ордонд дадлага хийх 100 оюутныг энэ сарын 13-наас бүртгэнэ
- 2025/01/08
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
<p>“Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг энэ сарын 13-наас бүртгэнэ. Хөтөлбөрийг энэ сарын 16-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 25-нд дуусна. Цалинтай дадлага хийх 100 оюутныг сонгон шалгаруулах юм. </p>
</blockquote>
<p>Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талтай аж. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой бүрдэх аж. </p>