Өнөө жилийн “Түмэн тэмээний баяр 2025” Өмнөговь аймгийн төвд 2 дугаар сарын 1-3-ны хооронд болно. Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллах арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилгоор анх 1997 онд энэ баярыг зохион байгуулжээ. Үүнээс хойш энэ баярыг 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг баяр Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент юм. Өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн, 2016 онд 1108 тэмээ барианд оруулсан амжилтаар “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй.