horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын орон гэргүй иргэдийн тоо хэмжээ өнгөрсөн онд рекорд тогтоожээ

post-img

Өнгөрөгч 2024 онд АНУ-ын орон гэргүй иргэдийн тоо хэмжээ жилийн дотор 18 хувиар өсөн нэмэгдэж, рекорд тогтоосон байна. Үүний гол шалтгааныг үл хөдлөхийн үнэ огцом өсөж, томоохон хотуудыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс гадна мөн үер, ой хээрийн гал түймэр зэрэг байгалийн гамшгуудтай холбон тайлбарлажээ.

АНУ-ын Орон сууц, хот хөгжлийн яамнаас өнгөрсөн 12-р сарын сүүлээр гарган танилцуулсан тайландаа 2024 оны 1-р сард Америкт хоргодох байр, түр орон сууц, орон гэргүй хүмүүст судалгаа хийхэд орон гэргүй хүмүүсийн тоо 771 мянга 800-д хүрсэн нь 2024 оны мөн үеээс 18.1%-иар өссөн бөгөөд 2007 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцолсон байна.

Тус тайланд мөн АНУ-д орон гэргүй хүмүүсийн тоо өсөх гол шалтгаан нь орон сууцны хямрал, инфляци, байгалийн гамшиг, тахлын үед авсан тусламжийн арга хэмжээний хугацаа дуусч, мөн АНУ-д орогнол хүссэн цагаачдын тоо нэмэгдсэн зэргийг тоочсон байна.

Түүнчлэн 18-аас доош насны орон гэргүй хүүхдүүдийн тоо огцом нэмэгдэж, судалгаа авсан шөнө гудамжинд 150 мянга орчим хүүхэд хоног төөрүүлсэн гэх тоо гарчээ. 65 болон түүнээс дээш насны орон гэргүй ахмадуудын тоо хэмжээ 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

Америкийн орон гэргүй хүмүүсийн төлөөх үндэсний эвслийн захирал Анн Олива энэхүү өсөлтийг “итгэмээргүй” хэмээн хэлсэн бол зарим шинжээчид орон гэргүй хүмүүсийн бодит тоо албан ёсны статистик мэдээллээс хамаагүй их байж магадгүй гэж үзэж байна.

0/1000