horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

2 намын өргөдлийг УДШ-ээр хэлэлцүүлэхээр болжээ

post-img

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч 1 дүгээр сарын 7-нд хуралдан, ШИНЭ намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэв. Тус нам Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан зөрчлөө арилгалгүй дахин хандсан байжээ. Тиймээс Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт зааснаар өргөдлийг нь буцаажээ.

Мөн хуралдаанаас Иргэний хөдөлгөөний намын дүрмийн болон намын нэрийг өөрчлөх, Үнэн ба зөв намын дүрмийн өөрчлөлт болон намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

0/1000