Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн Адгийншаваг гэдэг газар өчигдөр орой газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө. Үүнийг 1-р сарын 8-ны 20:13:57 цагт Одон орон, геофизикийн хүрээлэн тэмдэглэж авчээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Баянговь сумын засаг дарга, Өрхөт багийн засаг дарга болон малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй гэж мэдээлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe