horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ахмадууд тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдүүддээ зориулдаг байна

post-img

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлжээ.

Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн урт хугацааны цогц нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагаас 60 хувь нь тэтгэврийн зээл авчээ. Судалгаагаар ахмадууд тэтгэврээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулдаг гэх дүгнэлт гарчээ.  Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохдоо 24 хүртэл сараар, тэтгэврийг нь 100 хувь барьцаалж олгодог аж.

Энэ оны нэгдүгээр 1-нээс эхлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдсэн юм.

0/1000