ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн албаны тухай хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр “Өнөөдөр төрийн тусгай болон захиргааны алба хаагчдыг төрийн жинхэнэ алба хаагч гэж нэрлээд байгаа юм.Тэгэхээр багш эмч нар нь хуурамч алба юм уу ? гэх ойлголт төрөхөөр байна. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Олон улсын жишгээр бол төрийн болон нийтийн алба гэж ангилдаг. Төрийн өмч гэж байдаггүйтэй адил төрийн багш ч гэж байх ёсгүй юм. Төрд үйлчилж байгаа субъект бол багш, эмч биш юм. Багш, эмч хүн бол нийтийн эрх ашгийн төлөө түмэнд үйлчилж байгаа болохоос биш төрд үйлчлээгүй.
Тэр ч утгаараа нийтийн үйлчилгээний тэргүүлэх албан тушаалтан бол багш болон эмч юм гэж үздэг.Тийм учраас төрийн жинхэнэ алба хаагчдад олгогддог төрийн баталгааг багш, эмч нарт олгохыг хуульчилна гэж мэдэгдлээ. Энэ ч үүднээс хуулиа нэг мөр цэгцлээд багш, эмч нарт төрийн жинхэнэ алба хаагчдад олгодог цалин, урамшуулал баталгааг яг адил олгож, нийгмийн баталгааг сайжруулах ёстой гэв. Нэг сургууль байгуулагдахад багш, нэг эмнэлэг байгуулахад эмч нарын тоо нэмэгдэж буй. Ажлын байрны зураг авалтаа дутуу дулимаг хийснээс болж төр гэсэн нэрэн доор малгайлаад орон тоог багасгая гэж хоосон амлаж болохгүй” гэв.