Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Мөнх-Эрдэнэ
Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал Юисүн Чун шинэ боломжуудыг бүтээх 2025 оны алсын хараагаа тодотгов
- 2025/01/09

- 5 өдрийн өмнө

- 3 мин уншина

Hyundai Motor Group-ийн албан ёсны шинэ жилийн арга хэмжээний үеэр тус группийн гүйцэтгэх захирал Юисүн Чун мэндчилгээ дэвшүүлэхдээ 2025 онд инновацид түшиглэн сорилтуудыг даван туулж, өөрчлөлт шинэчлэлтүүдийг эхлүүлж, баг хамт олны ажиллагааг улам бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаа тодотгосон байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын ойролцоо оршдог Куян хот дахь Hyundai Motorstudio Goyang цогцолборт болсон шинэ жилийн баярын арга хэмжээ энэ удаад шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдаж, олон улсын бизнесийн орчны талаар санал бодлоо солилцох, ирж буй шинэ онд группийн стратегийн чиг хандлага ямар байх талаар нухацтай яриа өрнөн үргэлжиллээ.

Тодруулбал Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал Юисүн Чун, группийн дэд захирал Жэхүн Чан, Hyundai Motor-ын ерөнхийлөгч, ерөнхий захирал Хосе Муньоз, захирлууд болох Сун Ким, Чанхён Сон нар, Kia компанийн ерөнхийлөгч, ерөнхий захирал Хо Сун Сон, Hyundai Glovis-ийн ерөнхий захирал Кё Бок И, Hyundai Capital-ын ерөнхий захирал Жун Хюн Жин, Hyundai Engineering & Construction компанийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал И Ханву гээд группийн бүх удирдах албан тушаалтнууд 200 гаруй ажилтнууд болон шинэ жилийн арга хэмжээний шууд дамжуулалтыг дэлхий даяар үзэж сонирхсон олон хүмүүсийн асуултанд хариулсан байна.

Группийн гүйцэтгэх захирал Чун мэндчилгээндээ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Hyundai Motor Group-ийн нийт ажилтнуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлээд, “өнгөрсөн жил өндөр амжилт үзүүлсэн нь үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн чанар, итгэл, туршлага дээр суурилсан үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажилласан та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм” хэмээн хэлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн ирж буй онд тулгарах гадаад болон дотоод орчны сорилтуудыг даван туулахын чухлыг онцолж, инновацид суурилсан баг хамт олны ажиллагааг бэхжүүлж, ирээдүйн шинэ боломжуудыг нээхийн төлөө ажилласнаар дэлхийн хэмжээн дэх группийн үйл ажиллагааны өсөлтийг нэмэгдүүлэх боломж бололцоо байгааг тодотгосон байна.

“Инноваци бол Hyundai Motor Group-ийн ДНХ юм. Хэрэв бид өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлж, инновацийг зорилтоо болговол бидэнд тулгарах ямар ч сорилтыг даван гарч чадах болно” хэмээн гүйцэтгэх Чун захирал хэлсэн байна.

Геополитикийн тодорхой бус нөхцөл байдлууд, олон улсын эдийн засаг дах өөрчлөлт шилжилтүүд, хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээ, автомашин үйлдвэрлэлийн салбар дах технологийн хувьсал, өрсөлдөгчид хоорондоо хүчээ нэгтгэн нэгдэж байгаа явдал, инновацийн хөгжил хурдацтай явагдаж байгаа зэргээс харахад 2025 он нэлээн динамиктай жил болох гэж байна.

Тиймээс олон улсын хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн зах зээл дэх тэргүүлэгчийн байр сууриа үргэлжлүүлэн хадгалж үлдэхийн тулд даван туулах чадвараа нэмэгдүүлж, тулгарах сорилт бүрээс шинэ боломжийг эрэлхийлдэг болохыг гүйцэтгэх захирал Чун уриаллаа. Тэрээр группийн өмнө тулгарч буй сорилтыг “урьдчилан таамаглаж болох”, “гэнэтийн” гэсэн хоёр төрөлд хувааж, эдгээр сорилтуудыг хэрхэн даван туулах стратегиудыг тодотгосон юм.

Тодруулбал, урьдчилан таамаглах боломжтой сорилтуудыг давах хамгийн гол түлхүүр бол маш сайн бэлтгэлтэй байх ёстой, харин гэнэтийн сорилтуудыг давж гарах хамгийн гол түлхүүр бол өөрсдийн суурь нөөц боломж бололцоог тодорхойлох явдал гэдгийг онцолжээ.

Мөн тэрбээр Hyundai Motor компанийн гүйцэтгэх захирлаар түүхэндээ анх удаагаа гадаад улсын иргэн Хосе Муньозыг томилсон явдал нь группийн экосистемд олон улсын хэв маяг бүхий соёлыг бий болгох зорилтод нийцсэн томоохон үйл явдал болсон гэдгийг цохон тэмдэглээд, “группийн чухал нэгж хэсгүүдэд аж үйлдвэрийн шинэчлэл, технологийн хөгжүүлэлт, стратегийн хөрөнгө оруулалтуудыг хийж, хамтдаа инновацийн төлөөх зорилтоо ахиулж ажиллацгаая” хэмээн 2025 оны шинэ жилийн мэндчилгээгээ өндөрлүүлсэн байна.