Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг Хууль зүй, дотоод хэргийн сайд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг П.Цагаан, түүний хүү, Р.Чингис, түүний дүү санхүүжүүлж байгааг тэрээр хэлсэн. Уг мэдэгдлийн дараа Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар түүнийг Дотоодын цэргийн штабын даргаар томилсон юм.