horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Ч.Өнөржаргал: Улс хариуцах ёстой тэтгэврээ өөрөө төлж байна уу, үгүй юү гэдэг нь ил биш байна

post-img

СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалтай нийгмийн даатгалын талаар ярилцлаа

-Монгол Улс нийгмийн даатгал, халамжаа хооронд нь ялгаж салгаж чадахгүй, Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр иргэдээ халамжлаад байна. Үүнийг яаж салгах ёстой вэ?

-Юуны түрүүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байгааг болих ёстой. Энэ нь даатгуулагч талдаа ашигтай юм шиг боловч удаан хугацаандаа ашиг муутай. Яагаад гэвэл бага шимтгэл төлж, эрт тэтгэвэрт гарах ч ижил хөдөлмөр эрхэлж байсан хүнээс бага тэтгэвэр авна. Шимтгэл төлсөн хугацаа нь бага учраас бага л тэтгэвэр авна. Хөдөлмөр эрхлэх чадвартай хүнийг эрт тэтгэвэрт гаргахаа больж, цалинг нь нэмэх, ээлжийн амралтын хугацааг нь уртасгах, хор саармагжуулах эмчилгээнд хамруулах, эмчилгээний зардлыг нь ажил олгогчоор төлүүлэх гэх мэтээр зохицуулах хэрэгтэй.

-Халамж, даатгал хоёроо салгаж, асуудлыг тэтгэврээр шийддэгээ болих ёстой.

-Болих ёстой. Олон хүүхэд төрүүлбэл эрт тэтгэвэрт гаргах, төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэх бол халамж. Хүүхэд төрүүлэх тусам тэр эмэгтэйн ажил хийх боломж багасна. Тэр хэрээрээ цөөхөн жил ажил хийж, НДС-нд бага шимтгэл төлж байна. Ийм хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргавал бага тэтгэвэр авдаг. Нэрийн данснаас тэтгэвэр тогтоодог болбол, 1979 оноос хойш төрсөн, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд маш бага тэтгэвэр авна.

Нөгөө талаасаа энэ нь эрх тэгш байдлыг алдагдуулж байна. Цөөн хүүхэд төрүүлээд, олон жил ажил хийж, олон жил НДШ төлсөн эмэгтэйчүүдийг хохироож байгаа юм.

Нийгмийн даатгал гэдэг бол шимтгэл төлсөн үү, үгүй юү, хэр хугацаанд хэр их  шимтгэл төлсөн бэ гэдгээс л хамаарах ёстой. Үүнийг л харгалзан, тэтгэвэр тогтоох ёстой. Түүнээс биш ингэж ч мал малласан, олон хүүхэд төрүүлсэн, тийм ч байсан, ийм ч байсан гээд байж болохгүй. Энэ бол цэвэр халамж. Үнэхээр хүн амаа өсгөх гээд олон хүүхэд төрүүлэхийг дэмжих гэж байгаа бол халамжаар шийд. Тэтгэврээр биш. Халамжийн чанартай зохицуулалтуудыг нийгмийн даатгалтай хольж хутгаад, НДС-гийн зардлыг нэмээд, тэтгэвэр авагчдынхаа байдлыг ч дордуулаад байна. Энэ байдлыг одоо засах байх аа.

–Одоо манай улс олон хуулиар тэтгэвэр тогтоож байна. Цэргийнхэн маш эрт тэтгэвэрт гарч, өндөр тэтгэвэр авдаг. Үндсэн хуулийн цэцэд ганцхан жил ажилласан бол насаараа өндөр тэтгэвэр тогтоолгож байна. Гэх мэтчилэн ялгаатай, тэгш бус байна. Хүнийг хийж байгаа ажил, хашсан албан тушаалаар нь ялгаварлаж байна. Энэ бүхнийг нэг л хуулиар зохицуулж болдоггүй юм уу?

-ҮХЦ-д ажилласан хүний тэтгэврийг цалингийнх нь 60 хувиар тогтоодог болсноос болоод, бусад байгууллага дуурайж, салбарт бүрт ийм шижиг тогтоох эрсдэл бий боллоо. Үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хязгаарласан. Тэтгэвэр, тэтгэмж тогтоох асуудлыг зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох тухай хуулиар зохицуулахаар өөрчилсөн.

Цэргийнхэн онцгой нөхцөлд тушаалаар ажилладаг, эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэл өндөр гэдэг утгаараа тэтгэвэр нь өндөр. Уг нь цэргийн тэтгэврийг цалингийн 60%-иар тогтоодог байсан юм. Хэзээний ч билээ нэг сонгуулиар 80% болгочихсон. Цэргийн тэтгэврийн гажуудал нь юундаа байгаа вэ гэхээр 100-гаас илүү хувиар тэтгэвэр тогтоолгоод байгаа.

-100%-иас илүү гэнэ ээ. Тэгж болдог юм уу. Энгийн иргэдийн тэтгэврийг цалингийнх нь 45%-иар бодож байхад уу?

-Цэргийнхэн ажил хийж байхдаа авч байсан цалингаасаа их тэтгэвэр авдаг болсон. Цалингаас өндөр тэтгэвэр гэж онолын хувьд ч хэзээ ч байж болохгүй. Тэтгэврийн дээд хэмжээг зааж, хязгаар тогтоож өгөх ёстой. Хамгийн ихдээ 100% байх боломжтой. Түүнээс дээш байх боломжгүй шүү дээ. Энгийн байгууллагад ажиллаад, тэтгэвэрт гарсан хүнд цалингийнх нь 45%-ийг тэтгэвэр болгон өгч байна. Энэ бол НДС-гийн мөнгөний хэмжээтэй л холбоотой. Энэ сангийн мөнгө хүрэлцээтэй бол үүнээс илүү хувиар тэтгэвэр тогтоох л байх л даа.

–Цэргийн байгууллагад ажилладаг л бол бүгд цэргийн тэтгэвэр авдаг юм биш үү. Бүжигчин, дуучин, хөгжимчин, багш гээд маш хөнгөн ажил хийдэг хүмүүс хилчин, гал сөнөөгч нартай адил 45 настайдаа тэтгэвэрт гараад, өндөр тэтгэвэр авдаг. Энэ чинь бас л шударга биш, иргэдээ ялгаварлаж байгаа хэрэг биз дээ?

-Цэргийн тэтгэврийг НДС-гаас олгодоггүй, улсын төсвөөс олгодог. Гэхдээ улсын төсөв бол татвар төлөгчдийн л мөнгө. Нягтлан, дарга гэх мэт хүмүүс, улс төрийн албан тушаалтнууд цэргийн цол авч, цэргийн тэтгэвэр тогтоолгоод байгаа. Үүнийг цэгцлэх ёстой. Цэргийн жинхэнэ алба хаагч л цэргийн цол авч, цэргийн тэтгэвэр  тогтоолгох ёстой л доо. Цэргийн сургуульд ямар мэргэжил эзэмшиж, ямар цолтойгоор ямар ажил хийж, ямар ямар албан тушаалыг шат дараагаар хашсан хүнийг цэргийн жинхэнэ алба хаагч гэх вэ гэдгийг тогтоож өгөх ёстой.

НДС-гийн алдагдал гэдгийг чухам юугаар хэмжээд байна вэ гэдэг нь төдий л нээлттэй биш байна

Цэргийн биш хүмүүс, ар талд нь ажилладаг хүмүүс цэргийн цолыг хавтгайруулж авдаг, цэргийн тэтгэвэр тогтоолгодог болчихлоо. Үүнийг эргэж харах цаг болсон. Тэд цалингаасаа НДШ төлдөггүй, зөвхөн эрүүл мэндийн даатгал төлдөг болохоор гар дээрээ авдаг цалин нь өндөр байдаг. Дээр нь цолны, хилийн гээд янз бүрийн нэмэгдэл ихтэй. Энэ бүхэн цэргийнхний тэтгэврийг өндөр болгодог. Алба хаасан 1 жилийг нэмж тооцох нөхцөл цэргийнхэнд өдий төдий байдаг. Бодитоор ажилласан жилээсээ илүү олон жил ажилласан гэж тэтгэвэр авдаг. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдвал 80 ам метрээс багагүй талбайтай 3 өрөө байр ар гэрийнхэнд нь олгоно ч гэх шиг. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж авдаг. Тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны гэх мэт тэтгэмж тогтоолгоход ч, энгийн байгууллагад ажилласан хүнийхээс хамаагүй өндөр тэтгэмж авдаг. Сая энгийн байгууллагад ажиллаж байгаад НДС-гаас тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 1995 оноос өмнө хугацаат цэргийн жинхэнэ алба хаасан 1 жилийг 1.6 жилээр тооцдог болчихлоо. 2024 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн цэргийн алба хаасан хугацааг бодитойгоор 1 жил гэж тооцсон мөртлөө 2024 оноос тэтгэвэрт гарч эхэлсэн хүмүүсийн цэргийн алба хаасан 1 жил дээр 6 сар нэмэх нь тэгш байх зармыг алдагдуулж байна.

-Цэргийнхэн эрүүл мэндийн даатгалаас өөр ямар ч шимтгэл цалингаасаа төлдөггүй юм уу?

-Зөвхөн эрүүл мэндийн даалтгал төлдөг. Өөр ямар ч шимтгэл төлдөггүй.

-Дуучин, бүжигчин, хөгжимчин хүмүүсийг яасан гэж эрт тэтгэвэрт гаргадаг юм бэ?

-70 настай хүн дуулаад явж л байна шүү дээ. Дуучин, жүжигчин, уран нугараач, бүжигчин, гоцлол хөгжимчин гэх мэт мэргэжлийнхэн эрт тэтгэвэрт гарах шаардлагатай юу гэдгийг эргэж харах ёстой. Тэднийг харж үзэх шаардлагатай бол цалин дээр нь нэмэгдэл олгоно уу гэхээс тэтгэвэрт эрт гаргадаг, илүү тэтгэвэр тогтоож өгдөг явдлыг болих хэрэгтэй.

–Урлагийнхныг хүнд нөхцөлд ажилладаг гэж бодохгүй л байна. Биднээс илүү өнгөлөг, жавхаалаг, сайхан байдаг шүү дээ. Харахад л хөнгөн ажил хийдэг нь илт. Хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн царай зүс нь хүртэл илт өөр харагддаг даа.

-Хөдөлмөрийн нөхцөл гэдэг ойлголтыг эргэж харах, тодорхой зааж өгөх ёстой. Сая хууль өргөн барихад уг нь хасчихсан байсан юм. Гэтэл эргүүлээд оруулчихсан байна лээ. Мэргэжлийн байгууллагын боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд бусдын лообийгоор засдагаа хязгаарламаар юм. Мэргэжлийнхний, шинжээч нарын үгийг сонсох хэрэгтэй шүү дээ.

-Цэрэг, цагдаа, онцгой байдлынхны тэтгэврийг НДС-гаас төлдөггүй, улсын төсвөөс төлдөг гэж Та хэллээ. Бодит байдал дээр ямар байгаа бол. Үнэхээр улсын төсвөөс өгч байгаа болов уу?

-Одоо манай улс 3 давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж байна. 1-р давхарга нь халамжийн тэтгэвэр. Өмнө нь НДС-гаас тэтгэвэр тогтоолгох эрхгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, бие даан амьдрах чадваргүй, орлого нь хүрэлцээгүй өрхийн гишүүнд халамжийн тэтгэвэр олгодог байсан юм. Одоо шинэ хуулиар бол НДС-гаас тэтгэвэр олдохгүй хүн бүр халамжийн тэтгэвэр авна. Халамжийн тэтгэврийг суурь тэтгэвэр болгоод зарлачихсан. Халамжийн тэтгэврийг НДС-гаас өгдөггүй, улсын төсвөөс өгдөг. Цэргийн тэтгэврийг бас улсын төсвөөс олгодог. Гэхдээ улс өөрийн хариуцах ёстой эдгээр тэтгэврийг бүрэн төлж байна уу, үгүй юү гэдэг нь ил биш байна. НДС-гийн алдагдал гэдгийг чухам юугаар хэмжээд байна вэ гэдэг нь төдий л нээлттэй биш байна.

НДС-гаас олгох тэтгэврийг 2-р давхаргын тэтгэвэрт тооцно. Сайн дурын  тэтгэврийн даатгал бол 3-р давхаргын тэтгэвэр.

-Хүний нас уртсах тусам тэтгэвэрт гарах насыг нэмж байгаас болоод, “НДШ төлсөн ч тэрийгээ тэтгэвэр болгож авахгүй юм байна” гэдэг ойлголт залуусын дунд бий болжээ. Тэтгэвэрт гарах насыг 10 жилийн дараа ч юм уу, дахиад нэмж, 70 болгох байх. “НДШ төлөхийн оронд хадгаламжинд хийвэл дээр” гэж ярих хүмүүс ч байна. Ингэж бодох нь хэр зөв бэ?

-Нийт хүн амын хэдэн хувь нь зорилготойгоор, тэвчээртэйгээр, ухамсартайгаар хадгаламжинд мөнгө хуримтлуулж чадах вэ. Хадгалсан мөнгөө тэтгэврийн насанд хүртлээ авахгүй хадгалж чадах уу? Эргэлзээтэй байгаа биз. Хүмүүс тэгж чаддаг бол улс НДС байгуулах шаардлагагүй. Тэгж чаддаггүй учраас л иргэдийнхээ ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилгоор төр цалин, орлогоос нь хүчээр шимтгэл төлүүлээд байгаа юм.

Тэтгэвэрт гарах нас 65. 1997 оноос хойш төрсөн эрэгтэйчүүд 65-тайдаа, 2002 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 65 настайдаа тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарах насыг жил бүр 3 сараар нэмж байгаа. Энэ жил эмэгтэй хүн 57, эрэгтэй хүн 62 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой. Гэхдээ 20 жил шимтгэл төлсөн байх ёстой. 22 жил шимтгэл төлсөн хүн бол эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60-тайдаа тэтгэвэрт гарах боломжтой.

Тасралтгүй олон жил шимтгэл төлбөл эрт тэтгэвэрт гарна. Алдаг оног төлөөд, тэтгэвэрт гарах дөхөхөөр хэдэн жил шимтгэл төлбөл мөд тэтгэвэрт гарахгүй. Энэ бол зөв. Олон жилийн турш жигд шимтгэл төлсөн хүн арай эрт тэтгэвэрт гарч болох нь байна.

–Тэтгэвэрт эрт гарах, өндөр тогтоолгохын тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэх юм. Тэр бүрт манай улс хуулиа өөрчлөөд байна. Тэтгэврийн хэмжээ тогтоох хугацаа 5 жил байсныг 7 болгосон, буцаагаад 5 болголоо.

-5 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоодог байсныг 7 жил болгосны учир нь ийм. Зарим хүн насаараа бага шимтгэл төлж байснаа сүүлийн 5 жилд огцом өндөр шимтгэл төлөөд, насаараа ажил хийсэн хүнээс өндөр тэтгэвэр тогтоолгоод байсан. Энэ гажуудлыг засахын тулд 2 арга зэрэг хэрэглэсэн.

1-рт, 2024 оноос хэрэгжиж эхэлсэн Тэтгэврийн тухай хуульд даатгуулагчийн НДШ  төлөх цалингийн дээд хэмжээг хязгаарласан. Албан журмын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнөөс НДШ төлж болно. Сайн дурын даатгуулагч 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөс төлж болно. Албан журмын даатгуулагчийн дээд цалингийн 70%-иар сайн дурын даатгуулагчийн шимтгэлийг хязгаарласан гэсэн үг. Сайн дурын даатгуулагч албан журмын даатгуулагчийнхтай ижилхэн өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг ингэж хязгаарласан. Сайн дурын даатгуулагч тэтгэврийн даатгалд 11.5%, албан журмын даатгуулагч ажил олгогчийнхтой нийлээд 17% шимтгэл төлдөг. 11.5% нь 17%-ийн 67.6% болно. Албан журмын даатгуулагчийн төлсөн шимтгэлийн 70 орчим хувьтай сайн дурын даатгуулагчийн шимтгэл тэнцэж байгаа юм. Ингэхээр сайн дурын даатгуулагч албан журмын даатгуулагчаас өндөр тэтгэвэр авах боломжгүй болно.

2-рт, 1979 оноос хойш төрсөн хүмүүс ийм гажуу арга хэрэглэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тэд нэрийн дансанд хуримтлагдсан хуримтлалаасаа тэтгэвэр тогтоолгоно. 1979 оныхон тэтгэвэрт гарч эхлэхэд, дээрх гажуудал арилна гэсэн үг.

–7 жилийг буцаагаад 5 болгочихсон. Одоо дахиад засах тухай яриад байна. Үүнээс ямар гажуудал үүсдэг вэ?

-Олон жил ажил хийж байгаа хүмүүсийн сүүлийн жилүүдийн цалин нэмэгдэнэ ээ дээ. Өмнөх бага цалин нь цалингийн дунджад нь ороод, авах тэтгэврийнх нь хэмжээг багасгадаг.

Үүнийг багасгахгүй байх арга нь цалингийн итгэлцүүр. 2013 оноос өмнөх цалинг 1 сая 404 мянгаар тайрна гээд. Тэр итгэлцүүрээ тэтгэвэр шинэчилж тогтооход хэрэглэхгүй, зөвхөн шинээр тэтгэвэр тогтооход хэрэглэнэ гээд хуульчилчихсан. Ингэхээр өрөөсгөл болоод байгаа юм. Үүнийг жил бүр шинэчлээд, түүгээрээ өсгөсөн, өнөөдрийн цалинд дөхүүлсэн цалингаар тэтгэвэр бодвол 7 байтугай бүх насаараа авсан цалингаас нь бодсон ч болж л байна л даа.

Гэвч тэгэхгүй, тэр итгэлцүүрээ бодитой тоонд хүргэж өсгөхгүй байна. Өсгөхөөр НДС тэтгэвэр, тэтгэмжээ тавьж хүрэхгүй болчхоод байгаа учраас бололцоогоороо хязгаарлачхаад байна л даа.

-Хүн ажилд авсныхаа төлөө ажил олгогч НДШ төлөх ёсгүй гэж эзэд эсэргүүцдэг шүү дээ.

-Дэлхийн хаана ч ажил олгогч эзэнд ажилчных нь нийгмийн хамгааллын талаар ямар нэг үүрэг үүрүүлдэг. Ихэнх улс НДШ-ийн талыг нь төлүүлдэг.

-Ажилтнаас суутгаж авсан шимтгэлийг ажил олгогч НДС-нд төлөхгүй, ажилтныг хохироох асуудал гарч байна. Аж ахуйн нэгжийг суутган төлөгч болгохгүйгээр  татвар, шимтгэл цуглуулах өөр арга байдаг уу?

-Өөр арга байхгүй л дээ. Одоогоор үүнээс өөр арга алга. 1-рт, 1 сая ажилчны араас хөөцөлдөж, НДШ-ийг нь төлүүлэх гэж явснаас 100 мянган аж ахуйн нэгжтэй харилцах нь үр ашигтай. 2-рт, ажил олгогчоор үүргийг нь биелүүлэх хэрэгтэй. Ажилтан ганцаараа шимтгэл төлдөггүй. Түүнээс суутгаж авсан шимтгэл дээр ажил олгогч өөрийнхөө хариуцах ёстой шимтгэлээ нэмээд, НДС-д тушаах ёстой.

Ажил олгогч НДШ төлж байгаа эсэхийг хянах механизм бий болгоод өгчихсөн шүү дээ. “И-Монголиа”-гаар сар бүр хянаж болно.

–НДШ-ээ ажил олгогч төлөхгүй бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багасна гээд НДЕГ сүрдүүлээд байна л даа. Тэр нь ямар үндэслэлтэй юм бэ?

-Энэ бол ажилтны буруу биш. Даатгуулагч үүргээ биелүүлээд, цалингаасаа шимтгэлээ суутгуулчихсан. Тэрийг ажил олгогч төлөхгүй байгаа нь түүний асуудал. Түүгээр шимтгэл төлүүлэх нь ажилтны биш, нийгмийн даатгалын байгууллагын үүрэг. Тэгэхээр ажилтны тэтгэвэр, тэтгэмжийг багасах ёсгүй. Тэгж байгаа бол нийгмийн даатгалын байгууллага асуудлыг гажуудуулж байгаа гэсэн үг. Тэр даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмжийг саадгүй тогтоож өгөх ёстой. Даатгуулагчийн эрх ашгийг 1-рт тавих ёстой. Дараа нь хохирлоо төр буруутай этгээдээс өөрөө олж авах ёстой. Даатгуулагч ч гэсэн шүүхэд хандаад, буруутай этгээдээр тэтгэвэр, тэтгэмжээ төлүүлэх боломжтой.

Харин шимтгэл төлөөгүй, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх үүсээгүй байхад нь мөнгө өгчихсөн бол НДС-нд учруулсан хохирлыг буруутай этгээд хариуцах Иргэний хуультай.

-НДШ-ийг нь НДС-д төлөөгүйг мэдсээр байж, яаж ч чадахгүй явж байгаа ажиллагсад байна. Ажил олгогчоо шимтгэл төлөхийг шаардах боломж ажилчинд  байдаг уу?

-Үйлдвэрчний эвлэл үүнийг хийж чадна. Хувийн компанид ажиллаж байж “Шимтгэл төл” гэж шаардах нь ажилчинд маш хэцүү. Өмнө нь мэргэжлийн хяналт гэж байсан. Одоо яам, дүүргүүдэд хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн бий. Тэнд хандаж болно. Нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргаж болно.

–Ажил олгогч ажилтнаас НДШ суутгаж аваад, НДС-д төлөөгүй бол ажилтан өөрийнхөө төлсөн шимтгэлийг ажил олгогчоос буцааж авч болох уу?

-Торгууль, алдангитай хамт ажил олгогч тэрийг зайлшгүй төлнө. Хугацаа хожигдуулсны алданги, үүргээ биелүүлээгүйн торгууль төлөх шийтгэлтэй. Илүү төлөөгүй л бол буцааж авах тухай ямар ч ойлголт байхгүй. Хувь хүнд хэзээ ч буцааж өгөхгүй.

–Хөдөлмөрийн харилцаа, бизнесийн харилцааны талаар ажил олгогчид маргаад байдаг. Байнгын ажилтай хүн өөр аж ахуйн нэгжтэй түр гэрээ байгуулаад, түр хугацаанд давхар ажил хийхэд, тэр орлогоос нь НДШ давхар авдаг. Үүнийг бүгд эсэргүүцдэг. Эдгээр харилцааг хуульд яаж тусгавал маргаан гарахгүй бол?

-Манай Нийгмийн даатгалын тухай хууль хуучин уламжлалаа хадгалсаар байна. Хүний гар дээр мөнгө тавибал цалин гэж ойлгодог. НӨАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын хуулиар хүн компани байгуулахгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж, бизнес хийж болно. Бизнес эрхэлсэн бол ибаримт олгодог. “Ибаримт олгосон бол хөдөлмөрийн биш, бизнесийн харилцаа болно” гэж зарим ажил олгогч үздэг. Энэ талаар гэрээндээ л маш сайн тусгаж өгөх ёстой.

Тэгтэл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу олсон орлогоос НДШ заавал авахаар хуульчилсан. Энэ нь маргаан дагуулаад байгаа. Үүнээс НДШ авч болно л доо. Нийгмийн даатгалын байгууллага нэг зүйл дээр болгоомжлоод, ийм гэрээнээс НДШ аваад байгаа юм. Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авахаа больчихвол аж ахуйн нэгжүүд ажиллагсдадаа олгосон цалиндаа бүгдэд нь ибаримт шивнэ. Ажиллагсад өнөөдрөө бодоод, цалингаасаа ямар ч шимтгэл төлөхгүйгээр, аль болох бүтэн авахыг бодно. Ингэвэл хэсэг хугацааны дараа нийгмийн даатгалд даатгуулаагүй, ямар ч даатгалгүй хүн маш олон болно. Энэ нь эргээд 1-рт НДС-д сөргөөр нөлөөлнө. 2-рт, тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй хүний амьдралын чанар доройтно. 3-рт, НДС-гаас тэтгэвэр олдохгүй учраас халамжийн тэтгэвэр авагчдын тоо асар их нэмэгдэнэ. Ийм сөрөг зүйл гарах учраас орлого олж байгаа хүн бүрээс орлого бүрээс нь НДШ авах гээд байгаа юм л даа.

Татварын алба “Итакс”, “Ибаримт” гээд систем маш сайн хөгжүүлчихлээ. Нийгмийн даатгалын байгууллага ч системээ сайн хөгжүүлээд, тухайн хүн ямар нэг байдлаар нийгмийн даатгалд даатгуулсан, үгүйг мэдэх, хянах боломжтой. Ингээд байнгын ажилтай, сар бүр НДШ төлдөг хүний хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс давхар шимтгэл авахаа болих ёстой. Энэ талаар судалгаа хийж л байгаа юм гэсэн.

Уг нь 343, 359-өөс НДШ нэхэх үндэслэлгүй л юм билээ, эрх зүйн үүднээс. Ер нь нийгмийн даатгалд даатгуулах уу, даатгуулахгүй юү гэдэг нь хүний эрх. Хүмүүсийн эдийн засгийн мэдлэгээс бас хамаарч байна. Хүмүүс алсаа биш, өнөө маргаашаа бодож байна. Цалингаа ибаримт шивүүлээд аваад байвал ажил олгогч чамд НДШ төлөхгүй. Тэгэхээр нэрийн дансанд хуримтлагдах мөнгө чинь багасна. Ирээдүйд авах тэтгэвэр чинь багасна гэсэн үг. Тэтгэвэргүй, бага тэтгэвэртэй урт насалбал чанаргүй амьдарна. Халамжийн тэтгэврээр өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөж, ойр дотныхондоо төвөг болно. Ийм ирээдүйгээ одоо тавьчхаж байгаа гэдгээ бодох л хэрэгтэй.

-Халтуур хийж, амьжиргаагаа залгуулдаг олон хүн бий. Иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаанаас НДШ төлүүлэх боломж манай өнөөдрийн хуульд байдаг уу?

-Өнөөдрийн хуульд үүнийг зохицуулсан заалт ёстой байхгүй. Чадахгүй байна. Иргэн хооронд байтугай аж ахуйн нэгж, иргэн хоорондын гэрээг нарийн зааглаж чадахгүй байна. Даатгуулагч л “Энэ надад ажил олгогч” гэж хандахгүй бол иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаан дээр даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал орхигдсон. Үүн дээр татварын бүртгэл, тайлагнал, төрийн байгууллагуудын бүртгэлтэй уялдуулан, тохиромжтой арга эрэлхийлэх цаг нэгэнт болсон.

-Хоол, унааны мөнгөнөөс НДШ авдаг. НДШ төлөхгүйгээр хоол, унааны мөнгийг яаж олгох вэ?

-Онолын хувьд хоол, унааны мөнгөнөөс НДШ авах ёсгүй. Авахгүй байхаар ажил олгогч хамаг цалингаа хоол, унааны мөнгө гэж гаргаад, НДШ төлөхгүй байсан. Үүнээс болоод даатгуулагч хохирч байгаа юм. Тиймээс НДШ авдаг болсон.

Үүнийг зохицуулах боломж бий л дээ. Хоол, унааны мөнгөний хэмжээнд тодорхой хязгаар тавих ёстой. Өдөрт 1 хүнд хамгийн багадаа төд, хамгийн дээд тал нь төдөн төгрөг хоолонд, төдөн төгрөг унаанд олгоно гээд. Өдрийн 8 цагт ажилладаг, хонож ажилладаг хүмүүсийн хоол, унааны мөнгийг ч ялган зохицуулж болно. Ингэхээр НДС-гийн орлогод сөргөөр нөлөөлөх гээд байгаа учраас нийгмийн даатгалын байгууллагынхан зохицуулахыг хүсэхгүй байна уу даа гэж би харж байна.

-Төр авахаа л бодоод байгаа юм байна.

-НДС-гийн орлого хүрэлцэхгүй бол тэтгэвэр, тэтгэмж тавьж чадахгүй.

-Яагаад НДС-гийн орлого хүрэлцэхгүй байгаа юм бэ. Авах ёсгүй олон шимтгэл авч байна шүү дээ?

-Төр өөрийнхөө төлөх ёстой мөнгийг бүрэн хариуцаж байна уу, үгүй юү гэдэг асуудал бий. 1995 оноос өмнө хүмүүс НДШ огт төлдөггүй, авдаггүй байсан. Энэ хүмүүст олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хаанаас гаргаж байна вэ? Олон удаа маш олон хүнд НДШ-ээ нөхөн төлөх боломж олгосон. 1995 оноос өмнө ажил хийж байгаад, үргэлжлүүлэн ажилласаар тэтгэвэрт гарсан хүн зөндөө бий. Тухайлбал: 1995 оноос өмнө 10 жил, 1995 оноос хойш 10 жил ажилласан хүн тэтгэвэрт гарвал эхний 10 жилд ноогдох тэтгэврийг нь төр төлөх ёстой. Дараагийн 10 жилд ноогдох тэтгэврийг нь НДС-гаас олгох ёстой.

Энэ зохицуулалтыг 2000 оноос хийчих байсан боловч хийсэнгүй. НДС-г бие даалгасангүй. Төсөвтэй улам л хольж хутгаад яваад байна. НДС-д цугласан мөнгөнөөс тэтгэвэр, тэтгэмж тавиад, дутахаар нь улсын төсвөөс мөнгө өгдөг. Тэгээд “НДС алдагдалтай гарсан тул улсын төсвөөс татаас өглөө” гэж зарладаг. Энэ нь маш учир дутагдалтай.

Үүнийг засахын тулд “Нэрийн данс” бий болгоод, НДШ-ийн 2%-ийг хуримтлуулж байна л даа.

-Нэрийн дансныхаа мөнгөөр байр авч болох юм биш үү?

-Орон сууцанд зарцуулж болно гэж зарлаад байгаа. Ингэвэл эргээд алдаа авчирдаг л юм даа. Хүн өгч байгаа дээр нь авъя гэдэг болохоос дараа авъя гэхгүй. Уг нь хүний тэтгэвэр, тэтгэмж гэдэг чинь ажил хийж боломжгүй, эрсдэл тулгарсан үед нь л амьжиргааны эх үүсвэр болох ёстой шүү дээ. Наана нь ажил хийх боломжтой үед нь орон сууц гэх мэтээр өөр зүйлд зарцуулах ёсгүй л юм.

-1979 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр одоогийнх шиг элдэв гажуудалгүй, ижил тэгш болно гэж ойлгож болох уу?

-Тэтгэврийн параметр 2 зүйлээс хамаарч байгаа. 1-рт цалингаас, 2-рт шимтгэл төлсөн хугацаанаас. Хэр олон жил шимтгэл төлнө, тэр хэрээр өндөр тэтгэвэр авна. Жишээлбэл: 20 жил НДШ төлсөн хүн цалингийнхаа 45%-ийг, 30 жил шимтгэл төлсөн хүн 60%-ийг тэтгэвэр болгож авна. 1 сая төгрөгийн цалинтай хүний тэтгэвэр 45%-иар тооцвол 450 мянга, 2 сая төгрөгийн цалинтай бол 900 мянга гарна. Өндөр цалинтай байх тусмаа өндөр шимтгэл төлөх учраас өндөр тэтгэвэр авна. Удаан хугацаанд шимтгэл төлбөл бас тэтгэвэр нь өндөр болно.

Ирээдүйд бол одоогийнх шиг 5, 7 жилийн цалингаас биш, насан туршдаа төлсөн шимтгэлээс нь тэтгэврийн хэмжээ хамаардаг болно. 1979 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр насан туршдаа төлсөн шимтгэлийн хэмжээнээс нь хамаарах гээд байгаа юм. Нэрийн данснаас нь тэтгэвэр тогтооно. Нэрийн дансанд цалин хамаарахгүй. Тухайн жилд төлсөн НДШ л хамаарна.

-Нэрийн данснаас тэтгэвэр тогтоодог болбол сайн дураараа НДШ төлсөн хүн бага, албан журмаар НДШ төлсөн хүн ахиу тэтгэвэр авах юм уу?

-Сайн дураараа, өөрөө НДШ төлөөд байвал 11.5%-ийн шимтгэл төлсөөр, түүндээ таарсан тэтгэвэр авна. Одоо бол сайн дураараа болон албан журмаар НДШ төлсөн хүн ижилхэн тэтгэвэр авч болж байна. Тэгвэл ирээдүйд тэгэх боломжгүй болно. Сайн дураараа 11.5% шимтгэл төлсөн хүн бага, албан журмаар 17% шимтгэл төлсөн хүн их тэтгэвэр авна. Илүү шударга. Насан туршдаа шимтгэл төлсөн түүхийг чинь тэтгэвэр тогтоохдоо харгалзаж үзнэ. 5, 7 жилийн дундаж гэж байхгүй болно.

-Одоо яг ижил цалинтэй эр, эм 2 хүний эрэгтэй нь их, эмэгтэй нь бага тэтгэвэр авч байна. 1979 оноос хойш төрсөн хүмүүст ч энэ ялгаа хэвээрээ байх уу?

-Одоо яг ижилхэн цалинтэй эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэр тэр үед ч өөр байх гээд байна. Эмэгтэйчүүдийнх бага, эрэгтэйчүүдийнх их байна. Энэ нь дундаж наснаас хамаардаг. Нэрийн данснаас тэтгэвэр тогтоохдоо, эмэгтэй хүн урт насалдаг учраас 22 жил, эрэгтэй хүн богино насалж байгаа учраас 15 жил тэтгэвэр авна гэж тооцож байна.

-Хувийн нэмэлт тэтгэврийн санг хувийн компани л бий болгоно. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгийг банкууд үрчихсэн. Түүн шиг юм болох вий. Энэ эрсдэлийг яаж хаах вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт зохицуулах байгууллагууд өндөр хяналт тавих ёстой. Даатгалын компаниуд л хувийн тэтгэврийн санг эрхэлнэ л дээ. Тэгэхээр санхүүгийн компаниудад тавих хяналтыг тавина. Дараагийн чухал хянагч  бол даатгуулагч өөрөө. Тэтгэврийн санг хянахын тулд даатгуулагч өөрөө санхүүгийн мэдээллийг уншиж чаддаг байх ёстой. Аль компанид нэмж даатгуулахаа иргэн өөрөө л сонгоно.

Улсын нийгмийн даатгалыг бодвол хамаагүй өндөр эрсдэлтэй. Тухайн компани санхүүгийн хүндрэлд орвол тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй болохыг үгүйсгэхгүй. Хөрөнгийн болон санхүүгийн зах зээл, тухайн компанийн санхүүгийн менежмент, сахилга бат гээд олон зүйлээс энэ нь хамаарна. Төрөөс хариуцаж байгаа НДС бол яаж ийж байгаад бага ч болов тэтгэвэр өгч байгаа. Эрсдэл багатай.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь НДШ-ийг нэмж авах арга уу?

-Нэг талаасаа тийм. Би өөр дээрээ жишээ авъя. 5-6 жилийн өмнө би 3 ажил хийхэд миний үндсэн ажлын цалин 2.4 саяас илүү байсан. Бусад газарт суутгуулсан НДШ-ээ буцаагаад авчихдаг байсан, илүү төлсөн гээд. Дараа нь цалин 3.2 сая, тэгээд 4.2, тэгснээ 5.5, дараа нь 6.6 сая болоход, надад эргэж ирэх мөнгө маш бага болсон. Одоо 7 сая 920 мянгаас надад эргэж ирэх мөнгө бараг байхгүй. Дундаж цалинтай над шиг хүмүүсийн орлогыг сард 100 гаруй мянга, зарим сард 129, тэгснээ 153 мянган төгрөгөөр, жилд 1.7 сая орчим төгрөгөөр бууруулж байгаа юм. Миний түвшний орлоготой хүний цалин 5 удаа буурчээ. Жилд 1.7 сая гэхээр нийт 8-9 сая төгрөгөөр миний орлого багассан байна. Үүний зэрэгцээ миний цалингийн худалдан авах чадвар дагаад буурч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бүрт дундаж орлоготой хүмүүсийн орлого бодитоор буурдаг. Ийм сөрөг нөлөөтэй.

Нэрийн данснаас тэтгэвэр тогтоохдоо, эмэгтэй хүн урт насалдаг учраас 22 жил, эрэгтэй хүн богино насалдаг учраас 15 жил тэтгэвэр авна гэж тооцож байна.

Ажил олгогчдын хувьд, ямар нэг шалтгаанаар ажлаа түр хийхгүй байгаа ажиллагсдынхаа өмнөөс төлөх шимтгэлийн хэмжээ маш их өснө. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг хүмүүсийн шимтгэлийн хэмжээ өснө. Төсвийн байгууллагуудын, аж ахуйн нэгжүүдийн зарлага үүнийг дагаад тодорхой хэмжээгээр өсөж байдаг.

Тэртэй тэргүй зах зээл өөрөө хөдөлмөрийн хөлсийг тогтоож байгаа шүү дээ. Хөдөө зарим хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин өгдөг юм шиг байгаа юм. Улаанбаатарт бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг хүн бараг байхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалингаа хэмжүүлээд байсан хүмүүсийн цалин одоо зах зээлийн эрэлтийг дагаад өссөн. Ажиллах хүч олдохгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин өгвөл хэн ч тэр ажлыг хийхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг байсхийгээд хийсвэрээр нэмэх хэрэг байна уу, ингэснээр асуудлыг зохицуулж чадаж байна уу гэдгийг эргэж харах хэрэгтэй.

-“Сайн дураар даатгуулагч НДШ-ээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд нөхөн төлж болно” гэсэн заалт байдаг. Гэрээнд заасан хугацаа гэж юуг хэлж байна вэ? Сайн дурын даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байдаг л даа.

-Жил дотроо л нөхөн төлж болно гэсэн үг. Гэрээг жилийн эхэнд сунгалаа. Дараагийн жил болтол 12 сарын хугацаанд л нөхөн төлж болно. Түүнээс биш, 5, 10 жилийн өмнөхийг нөхөн төлүүлэхгүй. Нөхөн төлж болдог байсан ч тодорхой хэмжээний гажуудал үүсгээд байсан юм. Залилах, хуурамч баримт бүрдүүлэх, насаараа төлөхгүй явж байснаа тэтгэвэрт гарах болмогц олон жилийн шимтгэлийг нөхөж төлөх, визэнд орох зорилгоор гэх мэт.

–Ковидын цар тахалтай холбогдуулан, УИХ 2020.04.09-нд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль баталж, 2020.04.01-ний өдрөөс эхэлж мөрдсөн. Ийм хууль гаргахыг иргэд мэдээгүй. 2019 оны эцсээс эхлэн, Дэлхий даяар цар тахал дэгдэн, Монгол Улс хилээ хааж, улс орнууд сандраа эхэлмэгц сайн дураараа даатгуулагчид “2020 онд орлого олохгүй юм байна. НДШ-ээ төлж чадахгүй юм байна” гэж үзээд, 2020 онд НДШ төлөх гэрээгээ сунгаагүй. 2020.11.11-нд ковидын халдвар тээгч Улаанбаатарт бүртгэгдэн, хатуу хөл хорионд орсон учир 2021 онд ч НДШ төлөөгүй. 2020 онд ажил хийж байсан хүмүүс хөл хорио, цар тахлаас болоод, ажлаасаа гарсан. Тэдний НДШ тасарч, хохирсон. Энэ хүмүүс шүүхэд хандаад, НДШ-ээ төрөөр төлүүлэх, эсвэл өөрөө нөхөн төлөх боломж байгаа юу?

-Болох л байх. Шүүх юу гэж үзэхийг би мэдэхгүй. УИХ, Засгийн Газар үүнийг зохицуулаагүй.

0/1000