Демаркус Казинс буюу сагсан бөмбөгийн фанатууд түүнийг “Boogie” хэмээн хочилдог. Тэрбээр 2015-2018 онд NBA-н бүх оддын тоглолтод 4 удаа сонгогдож байсан туршлагатай тамирчин билээ. Мөн 2016 оны Рио Де Жанейрогийн олимпын алтан медаль, 2014 оны дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийг хүртэж байжээ.
Демаркус Казинс Монголын дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулснаар Монголын сагсан бөмбөгийн хөгжилд шинэ хуудас нээж, үндэсний дээд лигт тоглох анхны NBA-н тамирчин болж байна. Тэрбээр өөрийн цахим хуудсанд ” “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулж, тэднийг үндэсний дээд лигийн аварга болоход нь туслах болно. Монголд миний фэнүүд байна уу” хэмээн бичсэн байна. Ташрамд дурдахад: Үндэсний дээд лигийн амжилтын хүснэгтэд түүний тоглох “Сэлэнгэ бодонс” баг 11:6 харьцаатай, аваргуудын араас эрэмбэлэгдэж байна.