horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Польш улс ЕХ-г даргалах хагас жилийнхээ бэлгэ тэмдгээр алим жимсийг сонгожээ

post-img

2025 оны эхний хагас жилд ЕХ-г удирдан даргалах Польш улс энэхүү хагас жилийнхээ бэлгэдлээр алим жимсийг сонгосон байна.

Варшав болон Брюссельд зохион байгуулагдах бүхий л ЕХ-ны албан ёсны арга хэмжээнүүдэд Польш улсад тарьж ургуулсан алим жимсийг тавьж, оролцогчдыг дайлахаар болсон байна.

ЕХ-ны улс орнууд Европын Зөвлөлийг хагас жилийн хугацаанд даргалахдаа өөрсдийн бэлгэ тэмдэг сонгодог уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Жишээ нь Эстони улс роботыг бэлгэ тэмдгээрээ сонгож байсан бол Унгар улс Д.Трампын “Make America Great Again” гэдэг үгтэй төстэй уриа үгийг сонгож байсан байдаг.

Түүнчлэн бэлгэ тэмдгээр хоол, хүнсний бүтээгдэхүүн сонгох нь элбэг байдаг. Өнгөрсөн жил Бельги улс өөрсдийн бэлгэ тэмдгээр шоколад сонгож байсан юм.

Польш улс бэлгэ тэмдгээрээ алим сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа тус улсын тусгаар тогтнолын төлөөх “Solidarnosc” хөдөлгөөн болон мөн дэлхийд танигдсан польш алим нь үндэсний бахархлын нэг хэсэг гэдэг үүднээс сонгосон гэжээ. Польшийн Грожект тарьж ургуулдаг өндөр чанартай алимын сорт болон тариалангийн талбайг нь ЕХ-ноос хамгаалдаг ажээ. Польш улс жилдээ 4 сая тонн алим хураадаг бөгөөд ургац, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Европт тэргүүлдэг улс юм. Тус улс 2023 онд 817 мянган тонн алим экспортложээ.

Польш улс өмнө нь мөн 2011 онд ЕХ-г даргалахдаа гүзээлзгэнэ жимсийг бэлгэ тэмдгээрээ сонгож байсан түүхтэй.

0/1000