horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно

post-img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно гэж мэдээллээ. Тус мэдээлэлд

-Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон.

-Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан тул тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог.

-2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэлээ.

0/1000