Пүрэв гарагт Өмнөд Жоолла мужийн Ёнгван Гунсео бага сургуулийн төгсөлтийн баяр боллоо. Төгсөгчдийн дөрөв нь залуу насандаа сурах боломжоо алдсан ч насны эцэст бага боловсролоо дүүргэх насан туршийн мөрөөдлөө биелүүлсэн өндөр настай эмэгтэйчүүд байв.
81 настай Ким Сун Деок, 77 настай Жан Хва Нёо, 76 настай Пак Хян Им, 75 настай Ли Сун Сүк нар зургаан жил бага боловсрол эзэмшээд дипломоо гардан авсан нь энэ юм. Тэд ангийнхантайгаа мөн багш нартайгаа хамт бага сургууль төгссөн баяраа тэмдэглэлээ.
Төгсөгчид энэхүү “аяллынх” нь туршид тэднийг чиглүүлж, дэмжиж байсан 13 настай Ким Мин Кеон охинд талархал илэрхийлэв. Тэдний зөвлөгч, найзын үүрэг гүйцэтгэсэн Ким эмээ нарыг хичээлд шаардлагатай бүх зүйлээр хангаж, урам зориг өгсөн байна.
Тэдний ангийн багш Пак Жонжо дөрвөн өндөр настай сурагчийг үлгэр жишээ хэмээн магтаж, тэд нэг ч өдөр хичээл таслаагүй гэдгийг онцолжээ. “Тэд бие тамирын хичээл, компьютерын ур чадвар, англи хэл, тэр байтугай сургуулийн аялал зэрэг хичээлүүдэд бага ангийн хүүхдүүдээс илүү идэвхтэй оролцсон гэж ангийн багш нь урамшуулсан байна.