Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Хэдхэн хоногийн өмнө айлд очиж, ном уншсан лам эхнэртэй нь “унтаж” буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, шуугиан тариад буй. Бусармаг үйлдэл хийсэн өнөөх лам эхнэр, хүүхэдтэй бөгөөд гайгүй сайн лам нарын тоонд ордог байсан гэх.

Энэхүү ламын зүй бус үйлдлээс болж, бурхан шашинд итгэдэг олны итгэл хөсөрдөж, бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.

Лам хүн гэгээрэлд хүрэхийн төлөө тэмүүлэх ёстой гэж ярьдаг ч ойрын хэдэн жил манай лам нарын хийж буй үйлдлийг харвал тэгж байгаа шинж алга. Ёс зүйгүй явдал нь хэрээс хэтэрлээ.

2023 онд гэхэд ламхай нарыг хүчирхийлдэг гэх асуудал сөхөгдсөн бол өнгөрсөн онд хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг “Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулаад буй. Энэ мэтчилэн хүчирхийлэл гэлтгүй, хүний ёсонд байж боломгүй, лам хүний үйлдэж үл болох бусармаг зүйл ихээр гарах боллоо.

Ард олныг амар амгалан, өвчин зовлонгүй аж төрөхийн төлөө буян хийж, ном хурах учиртай лам хуврагууд гэгээн дүр гаргаад, завхайрч, завхарч байгааг сонсоход чих, харахад нүд бузартах шиг болж байна.

Цорж лам Б.Чойжилсүрэн “Бурхан шашны сахил, санваар, жаяг гэж бий. Тэр жаягт олон төрлийн сахил байдаг. Энэ сахил, санваарууд дотроо өөр өөрийн зүйл ангитай. Үүн дунд хамгийн доод түвшний гэх үү, бага хэмжээний, хүмүүс сахиж чадах сахил гэж байдаг. Тэр сахил дотор “Лам хүн эхнэртэй байж болно” гэсэн байдаг. Энэ сахил нь зөвхөн өөрийнхөө эхнэртэй хурьцал үйлдэхийг зөвшөөрдөг. Зүй бусаар эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй. Үүнийг бурхны сургаалд хориглодог. Энэ бол хүсэл тачаалаас үүдэлтэй зүйл. Хүсэл тачаалыг хорих тухай бурхны сургаалд номлодог” хэмээн gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ямар ч мэргэжлийг номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж байж эзэмшинэ. Багш, эмч, хуульч, сэтгүүлч, лам гээд л бүгд ялгаагүй. Тус бүр өөрийн гэсэн суралцах мэдлэг, тавигдах шаардлага, ёс зүй гэж бий. Тэгвэл лам хуврагуудын баримтлах ёс зүйн дүрэм гэж байдаг юм болов уу? Хэрэв байдаг бол ёс зүйн дүрмээ биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг бол гэх олон асуултыг ард түмэн тавьж байна.

Бурхны шашинд лам хүний дагаж мөрдөх ёстой ёс журмыг сахил хэмээн нэрлэдэг юм байна. Энэ нь олон зүйлд хуваагддаг бөгөөд хамгийн дээд сахилыг нь гэлэн гэх бөгөөд ийм сахилтай хүмүүн бурхны шашинтны хамгийн нэр хүндтэй сахилтны нэг аж.

Лам нар сахил санваараа хэрхэн сахихаас Буддын шашны нэр хүнд, байр суурь ихэд шалтгаалах гэнэ. Гэлэн сахилтай хүмүүн эхнэр авдаггүй. Өөрийнхөө энэ насыг зөвхөн буян номын амьдралд зориулдаг байна.

Харин хамгийн доод сахил нь гэргийтний сахил уваши буюу гэнэн сахил. Энэ сахилыг хүртсэн хүмүүс худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, буруу хурьцал хийхгүй, архи уухгүй байх гэсэн 5 цээртэй. Буруу хурьцал хийхгүй гэдэг нь эхнэртээ үнэнч байхыг хэлдэг юм байна.

Сахил хүртэж, лам болсон атлаа цээрлэх цээрээ цээргүй үйлдэж буй олон лам байгааг бид харсаар байгаа. Шашин номын хүмүүс нь бузар бусармагийг үйлдэж байхад, нийгэмд хүчирхийлэл, айдас түгшүүр тогтох нь аргагүй биз ээ. Тэгвэл лам хүн сахилаа зөрчсөн бол ямар арга хэмжээ авдаг талаар лам хуврагуудаас асуулаа. Ихэнх лам хувраг “Тухайн ламын харьяалагддаг дуган, хийд нь шийднэ” гэж хариулсан юм.

Шашны салбарт хүчирхийлэл, бусармаг зүйлс яригдаж, удаа дараа давтагдаж байгаа нь манай нийгмийн доройтол, ялзралыг харуулж байгаа юм. Лам хүн ёс зүйтэй байж гэмээнэ тэднийг шүтэж, адис авдаг, засал хийлгэдэг, ном уншуулдаг олон түмэн амар амгалан, айдас түгшүүргүй амьдрах бус уу?