horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

2025 онд тренд болох шилдэг 5 үс засалтыг туршиж үзээрэй

post-img

Шинэ он гарсантай зэрэгцэн танд гадаад төрхөндөө өөрчлөлт хийх хүсэл төрж байна уу? Тэгвэл энэ өөрчлөлтөд тань нэмэр болох үүднээс 2025 онд тренд болох үс засалтуудыг танилцуулъя.

  1. The Blunt Bob 2.0

2024 оны турш трэнд болж байсан гоёмсог мохоо боб нь энэ жил урьд өмнөхөөсөө илүү хурц, гөлгөр болжээ. Энэхүү үс засалт минималист дүр төрхийг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой.

  • Romantic Curtain Bangs

Зөөлөн, романтик мэт санагдуулах үсний засалт энэ онд үргэлжилсээр байна. Ингэхдээ илүү урт эсвэл сэвсгэр давхаргуудаар хослуулж, тайван, романтик дүр төрхийг бүрдүүлнэ. Ямар ч хувцаслатад төгс зохицно.

  • Retro 90s Blowouts

90-ээд оноос сэдэвлэсэн том, долгионтой засалт энэ онд тренд болно. Буржгар долгионтой үсийг төсөөлөөд үз дээ. Энэхүү хэв маягийг бүрдүүлэхийн тулд та чанартай сойз худалдаж авах нь зүйтэй болов уу.

  •  Pixie Power

Пикси тайралт 2025 онд эргэн ирж байна. Тэгш бус тайралтаас эхлээд янз бүрийн аргаар өөрчлөх боломжтой учир гарцаагүй энэ жил анхаарлын төвд байна. Энэ үс засалтыг хийснээр та хүчирхэг дүр төрх бүрдүүлэх бөгөөд шинэ зүйл туршиж үзэхээр зэхэж буй хүмүүст төгс тохирно.

  • Y2K Inspired Braids

Сүлжсэн үс энэ оны нэг чимэг нь байх болно. Фестивал, баяр наадам, бүр өдөр тутамдаа ч энэхүү үс засалтыг хийж болно. Гоё биш гэж үү?

0/1000