Дундговь аймагт хүүхдүүдийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн сургалтын байгууллагыг томуу, томуу төст өвчний улмаас аймгийн засаг даргын захирамжаар 2024 оны 12-р сард түр хаасан. Энэ хязгаарлалтыг 1-р сарын 18 хүртэл сунгалаа.
Тус аймагт томуу өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрээд, буурсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 87-97 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын саналд үндэслэн, коллеж, сургууль, цэцэрлэг, өндөр өнжүүлэх болон сургалтын төвийн үйл ажиллагааг дахин 7 хоног хязгаарлажээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe