Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байна. Түүний хөшөөг 2016 онд Дорнод аймаг төв талбайдаа залжээ. Уг ойн хүрээнд тус аймаг Тусгаар тогтнолын талбайгаа 100 сая төгрөгөөр тохижуулж, засахаар төлөвлөв.
1.5 га газартай энэ талбайг 2010 онд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн дэмжлэгээр тохижуулан, усан оргилууртай болгосон байна. Түүнээс хойш засаагүй ажээ.
Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, маршал Х.Чойбалсан 1885 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсанд малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ.
Дорнод аймагт маршал Х.Чойбалсангийн нэрэмжит ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, хилийн 0198, 0132 дугаар анги зэрэг байгууллага бий.